Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2019-05-21 09:40:49

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/486                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Барилга байгууламжийг  акталж,

нийслэлийн өмчийн бүртгэлээс

хасах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2017 оны 02-07-388/111 дүгээр актаар ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож,  дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Жигжид тасгийн барилга шинээр барих болсон тул Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1,028,160 /нэг сая хорин найман мянга нэг зуун жаран/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

       2.Актлагдаж байгаа барилга байгууламжийг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн, ашиглалт удирдлагын газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН