Автомашин бүртгэн авах тухай

2019-05-21 09:35:56

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/485                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Автомашин бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2019 оны А/55 дугаар захирамжийн  дагуу бэлтгэгдсэн нийт 232,200,000.0 /хоёр зуун гучин хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий “Мод сөөг хэлбэржүүлэх зориулалтын бага оврын авто өргөгчтэй автомашин /автовишка 3ш/”-ыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа автомашинуудыг хавсралтын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ /Т.Цэрэнноров/, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН