Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-05-21 09:30:09

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/484                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл
бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т даасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Багануур дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан нийт 39,400,000 /гучин есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн үнэтэй хавсралтад заасан 2 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Ач элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төв /Б.Эрдэнэтуяа/-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН