Ажлын хэсэг байгуулах тухай

2019-05-21 09:25:06

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                           Дугаар А/483                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.1.5 “е”, 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Эрчим хүчний яамны харьяа “Дэд бүтэц-эрчим хүч” төслийн нэгжээс Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт тавьж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээтэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

-  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

-  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

-  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

-  Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн мэдээлэл, хяналт, ашиглалтын хэлтсийн дарга

 

-  Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Ерөнхий инженер

 

-  Ус сувгийн удирдах газрын Ерөнхий инженер

 

-  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн

дарга:

-  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

-  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

 

      2.Дээрх асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН