Хөрөнгө гаргах тухай

2019-05-21 09:15:18

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/481                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хайлаастын уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэлх 1,4 км авто замын нөлөөлөлд өртсөн 3 /гурван/ иргэний өмчийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 210,534,676 /хоёр зуун арван сая таван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд  даалгасугай.

 

      4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1216 дугаар захирамжийн иргэн П.Лутсайханд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН