Газар эзэмших эрх олгох тухай

2019-05-21 09:00:58

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                         Дугаар А477                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10000 м² газрыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт сайжруулсан түлшний агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

      2.Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/961 дүгээр захирамжийн хавсралтын “1” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН