Төлөвлөгөө батлах тухай

2019-05-20 09:10:41

2019 оны 05 сарын 20-ны өдөр                                       Дугаар А/475                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Засгийн газрын 2018 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 163 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

          2.Энэхүү захирамжийн хавсралтаар баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц, үр дүнг хагас, бүтэн жилээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тайлагнаж ажиллахыг холбогдох нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг нэгтгэн хагас, бүтэн жилээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

         3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН