Зөвлөл шинэчлэн байгуулж, ажиллах журам батлах тухай

2019-05-20 09:00:54

2019 оны 05 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/473                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зөвлөл шинэчлэн байгуулж, ажиллах

журам батлах тухай

 


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/751 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл /О.Мөнгөншагай/-д даалгасугай.

 

       3.Захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах тухай” А/751 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН