Хөрөнгө гаргах тухай

2019-05-17 09:00:44

2019 оны 05 сарын 17-ны өдөр                                          Дугаар А/472                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

           

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны  23/15 дугаар тогтоол, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр хооронд 2016 онд байгуулсан Харилцан Ойлголцлын санамж бичиг, 2017 онд байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх нь” төслийн баримт бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх нь” болон “Идэвхэжсэн-2030” төслүүдийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Г.Өлзийбаяр/-т даалгасугай.

 

      2.Дээрх төслүүдийн Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө болох энэ захирамжийн хавсралтад заасан нийт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгагдсан холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН