Хяналтын хороо байгуулах тухай

2019-05-15 09:30:23

2019 оны 05 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/461                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Хяналтын хороо байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3-ын “а”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайн төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах эрх, үүрэг бүхий Хяналтын хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

       -Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

       -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтсийн дарга

       -Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга

       -Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга

       -Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга

       -Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга

       -Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга

       -Төсөл хэрэгжүүлэх талбай тус бүрд иргэдийн төлөөлөл /тохиролцсоноор/

       -Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

      

       2.Захирамжийн нэгдүгээр зүйлд заасан үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, тухай бүр танилцуулж байхыг Хяналтын хороонд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хяналтын хороо байгуулах тухай” А/180 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН