Газар эзэмших эрх олгох тухай

2013-04-30 00:00:00
2013 оны 04 сарын 30 өдөр                                          дугаар А/439                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4  дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012-2013 онд дамжин баригдах Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км хатуу хучилттай авто замын трасс-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэр, Нүхтийн замын уулзварын  зүүн талд байршилтай “Ойн бирж” ХХК-ний одоо үйл  ажиллагаа явуулж буй Шатахуун түгээх станц нь  орсон тул  нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг  нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” №0001 гэрээг  үндэслэн тус авто замын тэнхлэгээс урагш 50 м зайд шилжүүлэн байршуулж,  3000 м2  газрыг “Ойн бирж” ХХК-д Шатахуун түгээх станцын зориулалтаар  5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.
 
2. Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам  тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
           
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ