Хөрөнгө гаргах тухай

2018-10-17 08:20:17

2018 оны 10 сарын 17-ны өдөр                                      Дугаар А/981                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Төрөөс хүүхэд хөгжил, хамгааллын талаар хэрэгжүүлж байгаа бодлого, хүүхдийн хөгжил, төлөвшилд хандах орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын хүүхдийн ордонд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсугай.

    

     2.“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад шаардагдах 16,100,000 /арван зургаан сая  нэг зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД