Хөрөнгө гаргах тухай

2018-10-16 08:00:58

2018 оны 10 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/974                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Төсвийн тухай хуулийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн          чиглэл”-ийн 4.1.18, 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулсан уралдаанд шалгарсан, урамшуулал олгох сургууль, цэцэрлэг, багшийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Урамшуулал олгоход шаардагдах 15.0 /арван таван/ сая төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан ““Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Уралдаанд шалгарсан сургууль, цэцэрлэг, багшийн туршлагыг боловсролын бусад байгууллагуудад сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                 ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД