Ажлын хэсэг байгуулах тухай

2018-10-05 08:10:31

2018 оны 10 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/940                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн хөгжил, дэвшилд 2018 онд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

 

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан;

 

 

-Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа;

 

 

-Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр;

 

 

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр;

 

-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав.

      2.Нийслэлийн 2018 оны шилдэг бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

                       

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД