Спортын уралдаан, тэмцээн, нийтийн биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулах тухай

2018-10-05 08:00:32

2018 оны 10 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/923                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Спортын уралдаан, тэмцээн, нийтийн биеийн

тамирын арга хэмжээ зохион

байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Засгийн газрын 2009 оны 05 дугаар, 2011 оны 32 дугаар, 2017 оны 289 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар, 2017 оны 01/19 дүгээр, 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд дараахь спортын уралдаан, тэмцээн, нийтийн биеийн тамирын арга хэмжээг 2018 оны сүүлийн хагас жилд багтаан зохион байгуулсугай:

 

      1.1.”Дөрвөн хайрхан”-ы нэрэмжит бүх нийтийн явган аялал;

 

      1.2.”Дугуйн өдөр” болон “Улаанбаатар спорт-2018” бүх нийтийн арга хэмжээ;

 

      1.3.Нийслэлийн иргэдийн YII наадам;

 

      1.4.Цанын өдөрлөг.

 

      2.Спортын уралдаан, тэмцээн, нийтийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтаар баталсан 50.140.000 /тавин сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр танилцуулан өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                           С.БАТБОЛД