Ажлын хэсэг байгуулах тухай

2018-09-28 10:25:34

2018 оны 09 сарын 28-ны өдөр                                          Дугаар А/910                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл болон дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэд хөтөлбөрийн төслийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч /Ш.Анхмаа/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                С.БАТБОЛД