Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2018-09-28 09:35:08

2018 оны 09 сарын 28-ны өдөр                                         Дугаар А/905                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 53 дугаар зүйлийн 53.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх харьяа эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг 1 дүгээр, засварын ажлыг 2 дугаар, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Б.Гүндсамбуу/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 58.1.3-ын “4”-т заасан дүүргүүдийн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 58.1.3-ын “6”-д заасан дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн барилгын засварын тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 10-ын “2”-т заасан өрхийн эрүүл мэндийн төвийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс тус тус гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Энэ захирамжийн 1, 3 дугаар хавсралтуудад заасан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                    ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД