Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2018-09-28 09:30:31

2018 оны 09 сарын 28-ны өдөр                                             Дугаар А/904                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хишигдөл” СӨХ-ийн 1-27, 3-27, 3-30, Хүнс 48 дугаар байрны дээврийн засварын ажил 69.7 сая /жаран есөн сая долоон зуун мянга/ төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 10.5-д заасан “Иргэдээс гарсан санал, хүсэлтийг шийдвэрлэх” хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

  

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                       ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД