НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАНД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЖУРАМ

2013-01-07 00:00:00

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, "Иргэдээс терийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хууль", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зврчлөвс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.                         "Нийслэлийн       нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2."Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам"-ыг байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан хэрэпкүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг

болгосугай.

3.Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.

 

 

                       

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ

 

 

 

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАНД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журам нь иийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх хуваарьт уулзалт болон бусад албан уулзалтыг зохион байгуулах, төрийн албаны ёс зүйг сахих, нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.

1.2.Энэхүү журмыг үндэслэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд дагаж мөрдвх бөгеөд үйл ажиллагааныхаа онцлог, бүтэц, зохион байгуулалтад тулгуурлан иргэдтэй хийх хуваарьт уулзалт, бусад албан уулзалтыг зохион байгуулах өөрийн дотоод журмыг батлан мөрдөж болно.

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

Энэхүү журамд хэрэглэгдсэн дараах нэр томъёог дор дурдьсан утгаар ойлгоно.

2.1.   "иргэдтэй хийх хуваарьт уулзалт" гэж батлагдсан хуваарийн дагуу иргэдийг хүлээн авахыг;

2.2.  "иргэдтэй хийх бусад албан уулзалт" гэж иргэд хүлээн авах батлагдсан хуваариас бусад ажлын болон ажлын бус цагг тухайн иргэний болон албан тушаалтны санаачлагаар зохион байгуулагдах уулзалтыг;

2.3.  "нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;

2.4.  "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх уед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;

2.5.  "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн телөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;

2.6. "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нехөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

Гурав. Уулзалтыг зохион байгуулах

3.1.    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан нь нийслэлийн Засаг даргаас баталсан хуваарь, байгууллагын иргэд хүлээн авах хуваарийн дагуу иргэдтэй уулзах хуваарьт уулзалтыг зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд бусад албан уулзалтыг хийж болно.

3.2.   Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бүр иргэдтэй хийх албан уулзалтын хуваарь, шийдвэрлэх асуудлын жагсаалт, уулзалтын журам, тайланг олон нийтэд нээлттэй, ил тод байрлуулж, мэдээллийг хүргэнэ.

3.3.    Иргэдтэй хийх хуваарьт болон бусад албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийнэ.

3.4.   Иргэдтэй хийх хуваарьт уулзалт, бусад албан уулзалтыг хийх тусгайлан тохижуулсан уулзалтын өрөө, тоног техөөремж, бэлтгэл ажил, уулзалтын тэмдэглэл, тайлбар, гарсан шийдвэрийн зохион байгуулалтыг хянах асуудлыг тухайн байгууллагын тамгын нэгж, хэлтэс хариуцах бөгөед хувь хүн, байгууллагын нууцыг задруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

3.4.   Иргэдтэй хийх хуваарьт уулзалт, бусад албан уулзалтын тэмдэглэл, тайлбарыг архивын нэгж болгон хадгална.

3.5.   Уулзалтын тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана.

а/ Нэрс (уулзалтад оролцсон хүмүүсийн нэр, албан тушаал);

б/ Уулзалтын үед гарсан санал, хүсэлт, егегдсен үүрэг чиглэл;

в/ Санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдлын талаарх тайлан;

в/ Уулзалтын аудио болон видео бичлэг;

3.6.   Хуваарьт уулзалт, бусад албан уулзалтын үеэр шийдвэрлэсэн асуудал, уулзалтын тайлан мэдээг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт улирал бүр ирүүлнэ.

3.7.   Шаардлагатай үед хуваарьт уулзалт, бусад албан уулзалтыг зохион байгуулж шийдвэрлүүлэх асуудлыг тухайн албан тушаалтныг орлох албан тушаалтанд хариуцуулж болно.

3.8.  Хуваарьт уулзалтаас бусад албан уулзалтыг уулзалтын өрөөнд зохион байгуулаагүй тохиолдолд бол албан тушаалтан нь тухайн иргэний тухай мэдээлэл, тавьсан санал хүсэлтийн агуулга, шийдвэрлэсэн байдлын талаар тайлбар гаргана.

3.9.   Албан тушаалтан нь ашиг сонирхлын зерчилтэй байдал бий болох эрсдлээс урьдчилан сэргийлж, нэгдмэл сонирхолтой этгээд болон хамаарал бүхий этгээдтэй уулзалтын өрөө ашиглахгүй, тэмдэглэл хөтлөхгүй, тайлбар гаргахгүйгээр ганцаарчилсан уулзалт хийхийг хориглоно.

3.10. Албан тушаалтан нь эрхэлсэн асуудлын хүрээнд гадаадын иргэд, харъяалалгуй этгээдтэй уулзалт хийсэн бол энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын удирдпагад егнө.

Дөрөв.Шийдвэрийг зохион байгуулах

4.1.    Хуваарьт уулзалт болон бусад албан уулзалтын үеэр гарсан шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

4.2.   Иргэдтэй хийх хуваарьт уулзалт, бусад албан уулзалтын уед иргэн тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хандсан бол уг асуудлыг шийдвэрлэх байгууллага, албан тушаалтны талаарх дэлгэрэнгуй мэдээлэл, зөвлөгөөг тухайн этгээдэд егне.

4.3.   Хуваарьт уулзалт болон бусад албан уулзалтын тайлан, дүн мэдээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэгтгэн улирал бур Нийслэлийн Удирдпагын зөвлөлийн хурлаар оруулж танилцуулна.

Тав. Хариуцлага

5.1.    Иргэдтэй хийх хуваарьт уулзалт, бусад албан уулзалтыг зохион байгуулж байгаа албан тушаалтан хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.

5.2.   Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн сонирхлоос илүүд үзнэ.

5.3.  Ашиг сонирхлын зерчил бүхий нехцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүрэгтэй.

5.4.    Энэхүү журмыг зөрчсөн болон ашгийн төлөө сонирхолтой этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, ашиг сонирхлын зерчилтэй нөхцел байдал үүсгэж болзошгүй этгээдтэй уулзсан тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зерчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн албан тушаалтанд хариуцлага тооцно.