Дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зйүлийн 61.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. Иргэн Д.Энхжаргалд, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн урд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн, иргэн Д.Энхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр  захирамжийн  Д.Энхжаргалд холбогдох заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

            Хоёр. Иргэн А.Гэрэлмаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн урд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн, иргэн А.Гэрэлмаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй  тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр  захирамжийн  А.Гэрэлмаад холбогдох заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

           

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ