Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг “Эс Ай Би Би” ХХК-д Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хангай” зочид буудлын хойд талд Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд газар эзэмшүүлсэн тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 470 дугаар захирамжийн, нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/118 дугаар  захирамжийн “Эс Ай Би Би “ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

           

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ