Хөрөнгө гаргах тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдах /144,618,000/ Нэг зуун дөчин дөрвөн сая зургаан зуун  арван найман мянган  төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

2. Цэнгүүнийг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж,  хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Баатархүү/-д даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ