Эрх шилжүүлэх тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын зоогийн газрын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх 10,0 /арван/ сая төгрөгийн  төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.

   2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---