Хөрөнгө гаргах тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Боловсролын газраас Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилттэй танилцах, цаашдын харилцааны бодлого тодорхойлох ажлын уулзалт хийх зорилгоор Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллах Сөүл хотын Боловсролын газрын Ирээдүйн боловсон хүчний боловсролын албаны дарга Пак Мүн Сү тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авахад шаардлагатай 3 073 364 /Гурван сая далан гурван мянга гурван зуун жаран дөрөв /төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---