Хөрөнгө гаргах тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн эмзэг бүлгийн болон амьдралын гачигдалтай иргэдийг /10/ орон гэртэй болгох, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гэр худалдан авах зардалд зарцуулах 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

   2. Гэр нийлүүлэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар байгуулсугай.

   3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллахыг Үнэлгээний хороо /М.Отгонбаяр/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---