Түлш нөөцлөх агуулахаас боловсруулсан түлш тээвэрлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай

2012-10-02 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Баянгол дүүргийн “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн гэр хорооллын 9 хороонд боловсруулсан түлшийг борлуулалтын цэгүүд рүү ачиж тээвэрлэх, буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

   2. Боловсруулсан түлш тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Д.Пүрэвдаваа/-д даалгасугай.

   3. Дээрхи ажлыг “Цэвэр агаарын сан”-тай хамтран санхүүжүүлэх, гүйцэтгэлийн явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Батсайхан/-д даалгасугай.

   4. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 649 дугаартай “Түлш нөөцлөх агуулахаас дүүргүүдэд боловсруулсан түлш тээвэрлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох” тухай захирамжийг хүчингүй болгосугай.
                

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---