Захирамжийн холбогдох заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2012-10-01 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

   1. Нийслэлийн Засаг даргын 2009 оны “Мэргэжлийн хяналтын тухай” 146 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын Барилга байгууламжийн байршил тогтоох Байршилтын тойм зургийн загварын зөвшөөрсөн хэсэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга гэж нэмсүгэй.

   2. Энэхүү зургийн загварт нэмэлт оруулсантай холбогдуулан мэргэжлийн комиссын барилга байгууламжийн байршил тогтоох “Байршилтын тойм зургийн загварыг шинээр боловсруулан мөрдөж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комисс /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

   3. Мэргэжлийн комиссын барилга байгууламжийн байршил тогтоох  зургийн загварын хавсралтын “Албан тушаалтны нэр”-ыг хасаж “Албан тушаал” гэж өөрчлөн батлуулан ажиллахыг Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комисс /Н.Гантөмөр/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---