Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамж

2011-09-22 00:00:00

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамж

Ажлын хэсэг байгуулах тухай


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.14 заалт, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын А/47 тоот тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан санамж бичиг, Сангийн сайдын хамтарсан 66/99 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААН ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тулгамдаад байгаа асуудлуудыг судалж, санал танилцуулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, Ажлын хэсгийн ажлын чиглэлийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Холбогдох асуудлаар санал боловсруулж2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч нар /Ц.Цогзолмаа, Ш.Мөнхцэрэн/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2011 оны 9 дүгээр сарын 22 өдрийн
А/106/696 тоот тушаал захирамжийн нэгдүгээр хавсралт

Ажлын хэсгийн ахлагч

  1. Ц.Цогзолмаа                                  Нийслэлийн Засаг даргын орлогч

Ажлын хэсгийн дэд ахлагч

  1. Ш.Мөнхцэрэн                                  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Гишүүд

  1. А.Лхагвадэмбэрэл                         Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга
  2.  Х.Мөнхзул                                       Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Санхүү хөрөнгө, оруулалтын хэлтсийн дарга
  3. М.Алтансүх                                      Хүнс, тэжээл нийгмийн халамж төслийн зохицуулагч
  4. Д.Чойжилсүрэн                             Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга                      
  5. М.Отгонбаяр                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга
  6. Э.Ганхүү                                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга                           
  7. Ц.Сандуй                                        Нийслэлийн Газрын албаны дарга
  8. М.Уламбаяр                                  Нийслэлийн Халамжийн Үйлчилгээний газрын дарга
  9. Г.Батсайхан                                   Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
  10. Ж.Эрдэнэчимэг                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн


Нарийн бичгийн дарга

  1. Ч.Долгорсүрэн                               Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн
  2. Ц.Лхамсүрэн                                   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөвлөлт судалгааны мэргэжилтэн 

 

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2011 оны 9 дүгээр сарын 22 өдрийн
А/106/696 тоот тушаал захирамжийн хоёрдугаар хавсралт



НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД БОЛОН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
2011ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛ

 

  1. "Орон гэргүй, тэнэмэл иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлэх журам"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор орон гэргүй, тэнэмэл иргэдийг түр хоноглуулах, халуун шөл, нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлэх ажлыг 2011 оны батлагдсан төсөвт багтаан шуурхай зохион байгуулах.
  2. Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Нөхөн сэргээх төв" байгуулах талаар шаардлагатай тооцоо судалгааг хийх.
  3. Нийгмийн эмзэг бүлгийн зарим иргэдэд зориулан халамжийн орон сууц барих талаар санал боловсруулах, Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг судлан дүгнэлт гаргах.