Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
Мэдээ, мэдээлэл :: Дэд бүтэц
Хэлэлцүүлэг, судалгаа
| » | ||
| » | ||
| » | ||
| » | ||
| » | ||
-
Огноо: 2012-01-26
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ
НЗД-ын 2005 оны 01 сарын 26- ны өдрийн 22 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар” нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө бид 7 нас хүрсэн байна. Хүнтэй зүйрлэхэд энэ балчир нас ч технологийн хэлээр яривал бид багагүй хугацааг ардаа орхижээ. Энэ хэрээрээ бид туршлагажиж, дадлагажиж, өсөн дэвжиж байна. Энэ бүхэн бидний долоон жилийн хугацаанд хийж амжуулсан ажил, хамтран ажиллагч байгууллагуудын цар хүрээнээс харагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд бид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, байгууллага иргэд хоорондын мэдээллийн гүүр болох, техник технологийн хөгжлийн эринтэй хөл нийлүүлж, байгууллага иргэдийг мэдээллийн технологийн дэд бүтцээр хангах үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ.
Цаашид бид олон улсын жишиг стандартад нийцсэн мэдээлэл технологийн шинэ үйлчилгээгээр иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад адил тэгш үйлчилдэг үндэсний хэмжээний томоохон салбар болон хөгжих зорилгыг дэвшүүлэн, боловсон хүчний чадавхиа бэхжүүлэн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж үйл ажиллагаагаа эрчимжүүлэн 2012 онд “Иргэдийн Цахим оролцоо-Өрхөд хүрэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилгыг өмнөө тавин ажиллаж байна
Хамтдаа хөгжүүлж , хамтдаа бүтээж, хамтдаа гар нийлэн ажиллаж ирсэн шинэ цаг үеийн хөгжлийн түлхүүр болсон мэдээлэл технологийн байгууллагатай ажил, амьдралын зам мөрөө холбосон хамт олон та бүхэндээ энэхүү ойн өдрийн баярын мэнд хүргэж, хамтран ажиллагч ННЗБ-ууддаа талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
ГАЗРЫН ДАРГА Я.СОД-ЭРДЭНЭ

НҮҮР