Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Санхүү, эдийн засаг
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 28 / 3
  • Огноо: 2012-01-25

    Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө

    Нийслэлийн Засаг даргын орлогч нар ирэх жил нийслэлд  хийгдэх  бүтээн байгуулалтын зарим ажлын талаар  өнөөдөр танилцууллаа.  2012 онд нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч  Ц.Цогзолмаагийн хэлснээр  нийгмийн салбарт  34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн байр насжилт өндөртэй, дээвэр, дулааны шугам сүлжээ гээд зайлшгүй засвар хийх шаардлагатай газрууд олон байгааг  тэрбээр онцолсон юм. Ц.Цогзолмаа “Энэ жил бидний хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь анхан шатны үйлчилгээний цогцолборуудыг барих юм.  Өнгөрсөн жил есдүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусах ёстой байсан. Зарим нэг сургуулийн засвар хожуу дууссан тохиолдол байгаа.  Тиймээс барилга, гүйцэтгэлийн ажил хийх тендерийг эрт эхлэхийн тулд хоёрдугаар сарын 1-ний дотор зарлаж, шалгаруулаад дараа нь дулааны улирал эхлэнгүүт ажлаа эхлүүлэхээр болсон. Мөн өнгөрсөн онд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцээд, ямар ажил нь үр дүнтэй байсан, аль нь үр дүн бага гарсан зэргээс шалтгаалан энэ жилийн гүйцэтгэлийн ажил хийх компаниудад өндөр шаардлага тавьж эхлэнэ. Өөрөөр хэлбэл ажлаа үр дүн багатай хийсэн компанийг энэ жилийн тендерт оролцуулахгүйгээр хэн нь юу хийснийг бид олон нийтэд ил тодоор мэдээлэх болно” гэлээ.
    Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан  орлогч Б.Мөнхбаатар өнгөрсөн онд хийж дуусаагүй 10 гаруй замын ажлыг танилцуулсан юм.  2012 онд зам засварын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим ажлын гүйцэтгэл, тендер шалгаруулалтаас шалтгаалан хөрөнгө  мөнгө өөрчлөгдөж болзошгүй байгаа аж.  Өнгөрсөн онд хийгдсэн Дарь эхийн замын ажил 97 хувийн  гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 5-нд гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг хийж дуусгахаар болжээ. Энэ жил зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-аас эхлэх  учраас  тендерийг эрт зарлаж зам засварын ажил эхлүүлэх бэлтгэл хангахыг  үүрэг болголоо.