Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Нийгэм, эрүүл мэнд
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 166 / 14
  • Огноо: 2012-01-23

    Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.  Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Бат нөөцийн махны талаар мэдээлэл хийв.  Нөөцийн мах худалдаанд гаргаснаас хойш долоо хоногийн хугацаанд 316 тн мах борлуулсан байна.  Зах зээлийн үнээс 1300-1500 төгрөгөөр хямд,  тэгсэн атлаа өөх мах нь алагласан сайн чанарын мах байгаа нь иргэдийн сэтгэлд нийцэж буй юм байна.  Нийслэлийн  хэмжээнд 319 хүнсний дэлгүүрт нөөцийн мах борлуулахаас 202 дэлгүүрийн үйл ажиллагаа жигдэрчээ.  Үлдсэн нь гэрээгээ  байгуулж нөөцийн махаа аваагүй байгааг ерөнхий менежер дүүргийн удирдлагуудад анхаарууллаа. Сүүлийн үед хөдөө орон нутгаас  орж ирэх махны нийлүүлэлт бага байна. Энэ нь үнэ нэмэгдэх хүчин зүйл болж болзошгүй.  Иймд энэ долоо сүүлчээр махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулна.  Түүнчлэн цагаан сарын өмнө өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулж махны үнэнд интервенц хийх талаараа танилцуулав. Ингэхдээ жижиглэнгээр биш гулуузаар нь худалдах бодлого баримтлах юм байна.  
            2012 оныг Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих жил болгон нийслэлээс зарлаад байгаа юм. Хотын ерөнхий менежер Ч. Бат уг ажлын хэсгийг ахална. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өнгөрсөн жилийн ажилд нийслэл хот  амжилт гаргаж нэгдүгээр байрт шалгарсан.  Энэ жил энэхүү амжилтаа давтах учиртайг онцоллоо. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж өрхийн хөгжлийг дэмжснээр айл бүр орлоготой болох ёстой.  Нийслэлийн харьяа газрууд хотоос гаргасан төлөвлөгөөнд саналаа өгөхийг хүслээ.
    Өнөөдрийн шуурхай хуралдаанд Нийслэлийн бүртгэлийн газрын дарга Г. Анхныбаяр цахим үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар 16 наснаас дээш 816 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Энэ арга хэмжээнд хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутан, хугацаат цэргийн албан хаагч, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд бүгд хамрагдсан гэв. Үр дүнд нь нийгмийн халамжийн чиглэлээр олгож буй тэтгэмж тэтгэлэг олгох иргэдийн тоог гаргаснаас гадна цахим үнэмлэх олгох бааз суурь бүрдсэн байна.  Мөн иргэний бичиг баримтын зөрчил арилгах бололцоо нээгджээ. Улсын хэмжээнд 600 мянган бичиг баримтын зөрчил илрүүлсний тал хувь нь нийслэлийн харьяат иргэдийн бичиг баримтын зөрчил байжээ.
           Ирэх 2 дугаар сарын эхээр хэвлэлтээс гаргах цахим үнэмлэх олон улсын стандартад нийцсэн байна. Монгол Улсын төрийн билэг тэмдэг, далбаа, соёмбо, газрын зураг зэргийг байршуулсаны зэрэгцээ гал, нар, сарыг дүрсэлсэнээрээ онцлогтой аж. Шинэ иргэний үнэмлэхний нууцлал өндөр гэж байв. Цахим үнэмлэх дээр байрлуулсан чип дээр тухайн хүнтэй холбоотой мэдээллийн санг / овог, нэр, оршин суух хаяг, г.м /  байршуулж өгсөн байна.  Эхний удаад тус үнэмлэхийг хороогоор дамжуулан иргэдэд үнэгүй олгох юм байна. Харин үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгоход 10 мянган төгрөг төлж авна гэж байв.  Хуучин үнэмлэх дээр хаягийн бүртгэл хийлгэхэд үнэмлэх дээр нь шинэ хаягийг нь наадаг байсан.  Тэгвэл шинэ цахим үнэмлэхний тухайд шилжилт хөдөлгөөн хийх тоолондоо шинэ үнэмлэх авч байна. Нэг үгээр хэлбэл бүртгэлийн газрын ачаалал нэмэгдэх нь байна.