Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Дэд бүтэц
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 38 / 7
  • Огноо: 2012-01-21

    Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав

     

    Нийслэл Улаанбаатар хотод тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажил, түүний зохион байгуулалтын талаар оны эхэнд хэлэлцдэг, ярилцдаг, нээлттэй мэдээлдэг уламжлал тогтоод байгаа. 2011 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, гарсан хүндрэл бэрхшээл, 2012 оны хөрөнгө оруулалтын ажлыг оновчтой, үр ашигтай зохион байгуулах талаар ярилцсан “Хөрөнгө оруулалт-2012” зөвлөлгөөн өнөөдөр боллоо.

    Өнгөрсөн онд хотын удирдлагууд хөрөнгө оруулалтын нэг төгрөг тутамд хариуцлага тооцон ажиллаж, ажлын зураг төсөл, төсвийг эрт боловсруулж эхлэн, тендерийн үнэлгээний хороог мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж, эрт байгуулсан, хөрөнгө оруулалтын тухайн ажлыг хариуцаж, зохион байгуулах ажилтанг тодорхой болгож, эзэнжүүлсэн, ямар хугацаанд, ямар материал, тоног төхөөрөмжөөр, ямар өртөгтэй ажил, ямар компани шалгарсан нь ил тод байлгасан гээд олон дэвшил гарсан. 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 92,1 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 128,9 тэрбум, нэмэгдэл эх үүсвэрээр 10,0 тэрбум, нийт 231,0 тэрбум төгрөгийн 486 хөрөнгө оруулалтын ажил хэрэгжүүлжээ.

    Энэ онд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж 435,0 тэрбум төгрөг болсон байна. Нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалахад нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэхэд 3,6 тэрбум, Туул, Сэлбэ голын урсацыг сайжруулахад 6,0 тэрбум, дүүрэг бүрт хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд 2,0 тэрбум хүртэл төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.

    Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг энэхүү зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ “хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэгч, захиалагч, гүйцэтгэгч бүх байгууллага, албан тушаалтнууд ажлын сахилга хариуцлагаа өндөржүүлэн, төлөвлөсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулан ажилласнаар хөрөнгө оруулалтын үр өгөөж, нийгмийн хүртээмж нэмэгдэн ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа” илэрхийлээд “нийслэлийн бүх шатны байгууллага хөрөнгө оруулалтын ажлын нэг төгрөг тутамд үр ашиг тооцож ажиллах болно” гэдгийг анхааруулсан байна.

  • Сэтгэгдэл

    Нэр: * 
    Сэтгэгдэл: * 
    Хамгаалалтын код: *