Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Нийгэм, эрүүл мэнд
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 166 / 18
  • Огноо: 2012-01-11

    Нийслэл хүрээний 100 жилийн ойг хоёрдугаар сарын 9-нд тэмдэглэнэ

    Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Ар Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв болсон “Их хүрээ”-г Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэл “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхаглажээ. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас Богд хаантанд өргөсөн айлтгалд “Олон улсын хаадын оршин суугаа хотыг Нийслэл хэмээн өргөмжлөх ёсон бүхүй. Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх, чухамхүү үндэс охь манлай газар мөн хэмээгээд үүнээс урагш элдэв албан бичиг хэрэгт “Нийслэл хүрээ” хэмээн бичиж явбаас нийцэх явдлыг хуудас хавчуулж, хичээнгүйлэн айлтгав” хэмээсэн байна.
    Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөр 2 дугаар сарын 6-наас эхэлж, Улаанбаатар хотын музейд “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн,  Хотын нийтийн номын санд архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Соёлын төв өргөөнд Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Ойд зориулсан хүндэтгэлийн концерт тоглох, “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг ажлуудаас гадна 2 дугаар сарын 9-ний өдөр Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн, Бөхийн өргөөнд ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох юм. Ойд зориулсан эдгээр баяр ёслол, хүндэтгэлийн ажлаас гадна дүүрэг тус бүр төлөвлөгөө гаргаж, хүүхэд залуус, иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл өгөх, эссе бичлэгийн уралдаан, радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, сэтгүүлчдийг оролцуулсан хотын аялал зохион байгуулах зэргээр олон нийтийг хамарсан ажлууд хийхээр төлөвлөжээ.    
     

  • Сэтгэгдэл

    Нэр: * 
    Сэтгэгдэл: * 
    Хамгаалалтын код: *