Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Дэд бүтэц
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 38 / 10
  • Огноо: 2012-01-10

    “УЛААНБААТАР-ЭРҮҮЛ, ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ХОТ” уралдаан зарлав

    “УЛААНБААТАР-ЭРҮҮЛ, ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ХОТ” сэдэвт хот байгуулалт, төлөвлөлтийн судалгаа, шинжилгээний ажлын уралдаан зарлаж байна
     “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюулгүй хот” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна.
    ЗОРИЛГО:
    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл боловсруулах, шинэлэг санал, санаачилга гаргаж тавихад оршино.
    УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
    Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд:
    •    Агаарын чанар ба бохирдол, түүнийг бууруулах арга зам,
    •    Усны бохирдол, цэвэрлэх байгууламж, голын усны түвшин, цэвэр усны нөөц,
    •    Хөрсний бохирдол, эвдрэл, хуурайшилт, тоосжилт, цөлжилт,
    •    Газар хөдлөлийн эрсдэлээс иргэдийг хамгаалах, зарлан мэдээлэх,
    •    Орон сууц, нийтийн зориулалтын барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг үнэлэн шийдвэрлэх,
    •    Гэр хорооллын хөгжлийн шийдэл,
    •    Газар ашиглалт, газрын менежмент, хот байгуулалт, төлөвлөлт, газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь,
    •    Хотын төвлөрлийг задлах, суурьшлын шинэ бүс байгуулах, дагуул хотуудыг хөгжүүлэх,
    •    Хотын дэд бүтцийн байдал, цаашдын эрэлт, шинэ технологи, шийдэл,
    •    Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний бөглөрөл, осол аваар, хөдөлгөөний оновчтой удирдлага, нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх боломж,
    •    Химийн болон хорт бодисын хадгалалт тээвэрлэлт,
    •    Хот байгуулалт төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь.
    1.    Бүтээлийг Нийслэлийн нутгийн Захиргааны “Хангарди” ордны 13 давхарт, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, 1303 тоот өрөөнд 2012 оны 4 дүгээр сарын 25-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна.
    2.    2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагаас  “Хангарди” ордны 13 давхарт байрлах “Хот байгуулалтын үзэсгэлэн”-нд нээлттэй шүүн хэлэлцэж, судлаач эрдэмтдийн шилдэг 5, оюутны шилдэг 5 бүтээлийг тус тус шалгаруулна. Бүтээлийг шүүн хэлэлцэхэд илтгэгч тус бүр 10 минутын хугацаанд багтаан бүтээлийн гол агуулга, судалгааны арга зүй, шинэлэг тал, үр дүн, дүгнэлт, тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, санал шийдлийг танилцуулна.
    3.    Шилдэг 10 бүтээл болон цаашид ирээдүйтэй, үр дүнд хүрч болохуйц 10 хүртэл илтгэлийг “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх симпозиумд илтгэгчээр оролцуулж, бүтээлийг эмхэтгэлд оруулна.
    ТАВИГДАХ ШААРДЛАГА:
    •    Зарлагдсан сэдвийн хүрээнд тодорхой асуудлын мөн чанарыг нээн илрүүлэх оновчтой үзүүлэлтээр судалгааг хийсэн байна. Судалгааны ажилд гадаадын тэргүүний арга ажиллагаа, загвар, техник технологи ашиглахыг урьтал болгохын хамт өөрийн шинэлэг санаа, санаачилга, дэвшүүлсэн байх шаардлагатай.
    •    Судалгааны материалыг программ хангамж, загварчлал ашиглан, боловсруулснаар тодорхой үр дүнг гаргах, дүгнэлт хийх боломжтой байна.
    •    Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт асуудлыг шинжлэх ухааны талаас нь тодорхойлж, оновчтой шийдлийг гаргах урьтал нөхцлийг бүрдүүлсэн байна.
    •    Бүтээл нь асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон шинэ санал шийдлийг дэвшүүлсэн байна.
    •    Уралдаанд ирүүлэх бүтээлд хуудасны тооны хязгаарлалт тавигдахгүй Ариал фонтоор 12 хэмжээст бичвэртэй байна.
    •    Бүтээлийн хамт товч агуулгыг 3-5 хуудсанд багтаан бичиж, хэлэлцүүлэгт тавих илтгэлийн хамт ирүүлнэ.
    •    Уралдаанд ирүүлэх бүтээл хэвлэн нийтлэгдээгүй, хурал зөвлөгөөнд хэлэлцэгдээгүй байна.
    УРАЛДААНЫ ХУГАЦАА
    2011 оны 12 дугаар сарын 1-нээс 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл 5 сарын хугацаатай.
    ШАГНАЛЫН САН
    Эрдэмтэн судлаач:
    1 дүгээр байр:            2.000.000 төгрөг
    2 дугаар байр:            1.600.000 төгрөг
    3 дугаар байр:            1.200.000 төгрөг
    Тусгай байр-2    :            600.000 төгрөг
    /тус бүр/
    Оюутан:
    1 дүгээр байр:            1.000.000 төгрөг
    2 дугаар байр:            800.000 төгрөг
    3 дугаар байр:            600.000 төгрөг
    Тусгай байр-2    :            300.000 төгрөг
    /тус бүр/
    ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ
    Нийслэлийн нутгийн Захиргааны “Хангарди” ордны 13 давхарт, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, 1303 тоот өрөө: Утас 32-40-72, 31-28-26

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ШИНЭЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
     

  • Сэтгэгдэл

    Нэр: * 
    Сэтгэгдэл: * 
    Хамгаалалтын код: *