Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Санхүү, эдийн засаг
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 28 / 9
  • Огноо: 2011-12-28

    Монгол Улсад санхүү эдийн засгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан ажлууд

    Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан дараах ажлуудыг зохион байгууллаа.

    • Нийслэлийн бүртгэл, санхүүгийн тэргүүний 1000 ажилтны 5-р зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй.docx
    • Санхүү, эдийн засгийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа санхүүгийн ажилтнуудыг төрийн, сангийн яамны, нийслэлийн шагннлннр шагнаж урамшууллаа. . Дэлгэрэнгүй.docx
    • Санхүүгийн ажилтнуудыг мэргэжлийн чиглэлийн сургалтуудад үе шаттайгаар хамруулан үнэмлэхжүүлэхийн зэрэгцээ мөн гарын авлагаар ханган ажиллалаа.. Дэлгэрэнгүй.docx
    • Нийслэлд санхүү, эдийн засгийн алба үүсч байгуулагдсан түүхэн замнал, ололт амжилтыг харуулсан “Нийслэлийн санхүүгийн алба 1911-2011” номыг хэвлүүлэн гаргалаа. Дэлгэрэнгүй.docx
    • Санхүү, эдийн засгийн холбогдолтой хууль тогтоомж, заавар журмыг эмхэтгэж “Санхүү, төсвийн заавар журмын эмхэтгэл” ном болгон хэвлүүлж бүртгэл санхүүгийн ажилтнуудын гарын авлага болголоо. Дэлгэрэнгүй.docx
    • Нийслэлийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж,  төсвийн байгууллага,   нийслэлийн шилдэг нягтлан бодогч, нийслэлийн шилдэг санхүүгийн ажилтан, нийслэлийн шилдэг менежер нарг шалгаруулан “Мөнгөн мод” өргөмжлөлийн хамт гардуулав. Дэлгэрэнгүй.docx
    • Нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэсүүд Сангийн яамтай ажил мэргэжлийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн спортын тэмцээн, уулзалтуудыг шат дараалан амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй.docx

    •    Монгол улсад санхүү, эдийн засгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойн арга хэмжээнд нийслэлийн 40 гаруй мянган санхүү, бүртгэлийн ажилтнууд, ахмадууд, үе үеийн санхүүчдийн төлөөллийг оролцууллаа.

    2011 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТИЙН НЭГТГЭЛ

    1. Төсвийн орлогын талаар

    Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийслэлийн төсвийн орлого жил тутам өсч байгаа нь төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төсвийн зорилтыг ханган биелүүлэх боломжийг бүрдүүлж байна.
    Нийслэл, дүүргүүдийн ИТХ-аас батлагдсан 2011 оны орлогын төлөвлөгөөний  сар, улирлын  хуваарийг хотын шууд болон  орлого бүрдүүлэгч байгууллагаар хийж, нийслэлийн Засаг даргаар батлуулан холбогдох газруудад хүргүүлж, мөрдөн ажиллаж байна.  Дүүргүүдэд олгох санхүүжилт, дүүргүүдээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого, хотын төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хуваарийг боловсруулан Засаг даргаар батлуулж, холбогдох газруудад хүргүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллалаа.
    “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль нь 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн бөгөөд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татварын хувь хэмжээг НИТХ-ын 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар уг татварын орлого 3.3 тэрбум буюу 55.1 хувиар нэмэгдсэн.  
    Мөн 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдснаар тэмдэгтийн хураамж төлөх нэр төрөл өргөжиж 570 гаруй болсон бөгөөд нэг ажил үйлчилгээний эрх олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар 2 дахин нэмэгдснээр тэмдэгтийн хураамжийн орлого 2010 онтой харьцуулахад 3.1  дахин нэмэгдсэн.  
    Нийслэлийн төсвийн нийт орлого 2011 онд 227 тэрбум 024.0 сая төгрөгөөр батлагдсаны 182 тэрбум 423.1 сая төгрөг буюу 80.4 хувь нь хотын шуудын орлогоос 44 тэрбум 600.9 сая төгрөг буюу 19.6 хувь нь дүүргүүдийн төсвийн орлогоос тус тус  бүрдэж байна. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2011 онд 236 тэрбум 214.0 сая төгрөгийг төвлөрүүлж төсвийн орлого төлөвлөснөөс 9 тэрбум 109.4 сая төгрөгөөр буюу 4.1 хувиар давж биелэх  урьдчилсан төлөвтэй байна. Нийт орлогын 209 тэрбум 225.0 сая төгрөг буюу 88.6 хувь нь татварын орлого, 16 тэрбум 938.3 сая төгрөг буюу 7.2 хувь нь татварын бус орлого, 9 тэрбум 970.1 сая төгрөг буюу 4.2 хувь нь хөрөнгийн  орлого эзэлж байна. Нийслэлийн төсвийн орлого 2008 оныхоос 2011 он гэхэд 3.6 дахин өссөн байна.

    Дэлгэрэнгүй.docx




     

  • Сэтгэгдэл

    Нэр: * 
    Сэтгэгдэл: * 
    Хамгаалалтын код: *