Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Санхүү, эдийн засаг
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 28 / 10
  • Огноо: 2011-12-23

    НИТХ-ын 8 дугаар хуралдаан болов

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан  болж  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын хэрэгжилт, 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, Нийслэлийн 2012 оны төсвийн төслийн тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний биелэлт, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, 2011 оны өмч хувьчлалын дүн, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, НИТХ-ын 2011 оны ажлын тайлан, Нийслэлийн Аудитын газрын 2011 оны ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

    Тус хурлыг нээж  Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаар илтгэл тавилаа.
    НИТХ-ын 6-р чуулганаас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт – Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж ажилгүйдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж хөрөнгө, хүчээ төвлөрүүлэн ажиллаж ирлээ.
    2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтонд дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 96.9 хувьтай байна.
    НИТХ, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын эдийн    засаг,   санхүү,    төсвийн   чадамжийг   дээшлүүлэх цогц бодлогыг тууштай дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн нөхцөл, боломж жил дараалан нэмэгдэж байна.
    Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд нийслэлээс сонгогдсон       УИХ-ын гишүүд, Сангийн яамтай нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, хот эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх асуудлаар удаа дараагийн уулзалт ярилцлага зохион байгуулсны үр дүнд 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулах боломж бүрдэх эхлэл тавигдаж байна.
    НИТХ-ын 7 дугаар хуралдаанаар дүүргийн төсвийн орлогын давалтыг нийслэлд төвлөрүүлэхгүйгээр дүүрэгт нь үлдээх шийдвэр гаргасны зэрэгцээ Нийслэлийн Засаг даргаас дүүргүүд болон агентлаг, газарт хөрөнгө оруулалтын ажлуудын эрх шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь дүүргүүд тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, зохион байгуулахад чухал нөлөө үзүүлж байна.
    2011 онд нийслэлийн төсөвт 236.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилийн төлөвлөгөө 9.2 тэрбум төгрөгөөр буюу 4.0 хувиар давж биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна. 2011 онд  нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 128.9 тэрбум төгрөгийн 618 төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс  хүлээгдэж буй гүйцэтгэлээр 92.2 хувьтай байна.
    Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд 33.9 мянган ажлын байр шинээр бий болж, 19.3 мянган иргэнийг байнгын ажилд зуучилж, 20.2 мянган иргэнийг түр ажил, 19.5 мянган оюутныг цагийн ажлаар хангах ажлыг зохион байгуулсан дүнтэйгээр улсын хэмжээнд нийслэл тэргүүн байранд шалгарсан.
    “Хөдөлмөр эрхлэлт - хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийгмийн салбарын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн 17 байгууллагатай Нийслэлийн Засаг дарга 94.0 сая төгрөгийн “Хамтран ажиллах гэрээ” байгуулан үр дүнтэй ажиллалаа.
    Төрөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлэнд хамрагдахаар 1051 төсөл ирүүлснээс арилжааны 7 банкаар дамжуулан 264 төсөлд 13.7 тэрбум төгрөгийн зээл олгогдож, нийт 790 ажлын байр шинээр бий болсон. Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлэнд хамрагдсан иргэд гэр хороололд бичил үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд эдгээрээс 138 төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх байна.
    Нийслэлийн эрүүл мэндийн салбарт энэ онд 41 тэрбум 618.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдах хөрөнгийн хэмжээ 2008 онтой харьцуулбал 10.3 тэрбумаар өсчээ.
    Хот байгуулалт, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын цар хүрээ нэмэгдэхийн зэрэгцээ бодлогын хувьд дорвитой өөрчлөлт гаргаж чадлаа. Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэхийн зэрэгцээ  дүүрэг бүрт хот тохижилтын чиглэлээр 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.
    Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Б.Цэрэндоржийн гудамж, Г.К.Жуковын нэрэмжит талбай, Тусгаар тогтнолын талбайн тохижилт зэрэг олон томоохон ажлуудаас гадна гэр хороолол, алслагдсан суурьшлын бүсүүдэд бичил цэцэрлэг байгуулж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин жил бүр нэмэгдэж байна.
    2011 онд 73.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бага тойруу, Ажилчин, ТЭЦ-4, Шархад, Дарь-Эх, Шадивлан, Таван шар, Гоодойн чиглэлийн зэрэг нийт  61.6 км авто зам, 536 у/м гүүрийг барьж шинэчлэх ажлыг гүйцэтгэв.
    Автобусны 4 эцсийн зогсоол, таксины 8 зогсоолыг барьж, 800 такси, 148 автобусаар парк шинэчлэлт хийж, 400 автобусны дизель хөдөлгүүрийг хийн түлшний хосолмол хөдөлгүүрт шилжүүллээ.
    Нийтийн тээврийн салбарт шинээр автобус  угсралтын ажлыг үргэлжлүүлэн улс, нийслэлийн төсвийн  3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн байр, үйлдвэрлэлийн шугамыг ашиглалтад оруулан, 19  автобус угсран 2012 оны нэгдүгээр улиралд үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна.   
    Инженерийн оновчтой шийдлийг хот төлөвлөлтөнд ашиглаж орон сууцны хороолол дундах инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын эхлэлийг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Хонгилын системд шилжүүлэх ажлыг үе шаттай хийснээр инженерийн шугам сүлжээнд ямарваа нэгэн бэрхшээл саатал гарахад авто зам болон тохижилтын чиглэлээр хийгдсэн аливаа бүтээн байгуулалтыг бусниулахгүйгээр хийх боломж бүрдэх юм. Ирэх жилүүдэд энэ ажлыг үргэлжлүүлэхээс гадна  цаашид шинээр баригдах орон сууцны хороолол, барилгуудын шугам сүлжээг хонгилын системд иж бүрэн оруулсан байх бодлогыг хотоос баримталж ажиллана.
    БНСУ-ын КОЙКА байгууллагын 22.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамж” төслийг эхлүүллээ. Сэлбэ голыг сэргээх төслийн хүрээнд 1.8 км урт төмөр бетонон хашлагыг  шинэчлэн 0.6-0.8 метр гүн усны толио үүсгэж, усны урсацыг хөрсний болон үерийн усыг ашиглан нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
    1.6 км урттай бохир усны 22 дугаар коллекторыг барьж ашиглалтанд орууллаа. Гачуурт, Яармаг, Нисэхийн усан хангамжийн шинэ эх үүсвэрүүд барих бэлтгэл ажлын хүрээнд зураг төсөл, хайгуулын ажил, судалгаа хийж, барьж эхэлснээр “100 000 айл” орон сууцны хөтөлбөрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.
    Биокомбинат, Сэлбэ голын баруун эрэг, Зүүн уулын үерээс хамгаалах  далангийн эхний ээлжийг ашиглалтанд оруулснаар тухайн орчинд амьдрах иргэдээ болзошгүй үер усны аюулаас хамгаалах нөхцөл бүрдлээ. Нийслэл хотод анх удаа Биокомбинатад үерийн хамгаалалтын байгууламжийн шинэ технологи ашиглан далан барьж байгууллаа.
    2011 онд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тогтоож, 11.0 мянган өрхөд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэр гарган, түлшний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуух 31.8 мянган өрхөд олгоод байна. Нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, цахилгаан болон хийн халаагуур, дулаан баригч, утаа шүүгч олгох зэрэг багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээ өмнөх оноос 15%-иар буураад байна.
    Нийслэлд хүн ам нэмэгдсэнтэй холбогдуулан хороодын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, шинээр 20 хороо байгуулах тухай НИТХ-ын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлснээр анхан шатны байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн ажил үйлчилгээнд ихээхэн ахиц дэвшил гарлаа. Нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан 20 хорооны цогцолбор байрнаас 12 дугаар сарын 01-ний байдлаар 5 цогцолбор байр ашиглалтанд орж, үлдсэн хороодын цогцолборын барилга барих ажлын явц 30-90 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилтонд нийт 519-н үйл ажиллагааг ач холбогдолоор нь эрэмбэлж, төлөвлөсөн ба нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа:
    -Төрөөс баримталж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн оршин суух нөхцөлийг сайжруулах;
    -Нийслэлийн болон Улаанбаатар хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
    -Улаанбаатар хотын дэд бүтэц, хот байгуулалт, авто замын салбарын  бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
    -Нийслэлийн санхүүгийн чадавхи, бие даасан байдлыг сайжруулах, шинэ өмч бий болгох;
    -Иргэд, аж ахуйн нэгжийн суурьшил, байршлыг ерөнхий төлөвлөгөө, оршин суугчдын нийтлэг эрх ашгийн үүднээс шийдэж байх;
    -Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлого барьж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг өсгөх, хотын орчны бохирдол, ялангуяа тоосжилтыг багасгах;
    -Ажилтай, орлоготой болгох, иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлэх;
    -Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах, иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх бодлогыг тэргүүлэх чиглэл болгон ажиллахаар төлөвлөж байна.

    Энэ илтгэлийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Уланбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, Нийслэлийн 2012 оны төсвийн төслийн тухай илтгэл тавив. Тэрбээр төлөөлөгчдөд Улаанбаатар хотын төсөв мөнгөтэй холбоотой мэдээлэл эхлээд дуулгалаа.

         2012 оны төсөв  УИХ-аар батлагдлаа.  Зарим салбарт батлагдсан төсвөөс дуулгахад Боловсролын салбарт 1,1 их наяд, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 2,5 их наяд байх жишээтэй. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Нийслэлийн тухайд 2009 онд 133 тэрбум, 2010 онд 164 тэрбум олж, зардал тал дээр 2009 онд улсад 62,7 тэрбум, 2010 онд 56,1 тэрбум 2011 онд 20,8 тэрбум 2012 онд 70 тэрбум төгрөг улсад өгнө.  Сүүлийн 4 жилд улсад 209 тэрбум төгрөг тушаасан нийслэл хот өнгөрсөн 4 жилд хоёр жилийн төсвөөр амьдарч ирлээ.
        Эндээс харвал хот ирэх хөрөнгө оруулалт хийж чадахгүй болох нь. 9 дүүргээс 4 нь татаацтай. Уг нь гэр хорооллыг барилгажуулах,  дэд бүтцийг сайжруулах, тээвэр, хог, орчны тохижилт гээд шийдэх асуудал олон ч хийх мөнгө алга. Ийм дүр зурагтайгаар ирэх онд амьдрах нь байна. Сангийн яам үндсэн орлогоос 70 тэрбум татан авлаа.  Хэдийгээр их хурлыг гишүүд 483 тэрбум төгрөгийн эрх хотод олгосон боловч нийслэлийн орлогоос дээрхи мөнгийг авснаар хасах 22 тэрбум төгрөгтэй үлдэж байна.  Ийм нөхцөл байдалд яаж амьдрах вэ гэдгийг Төлөөлөгчдөд юуны урьд дуулгая.
        Өнгөрсөн жилүүдэд төсвийн бодлогоор хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.  Ингэхээр нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон төсвийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага урган гарч байна. Үүний тулд нийслэлийн ажил амьдралыг ойлгодог хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагад сонгох хэрэгтэй байгаа юм. 2012 оны төсөв боловсруулах явцад ирэх жил 952 тэрбум төгрөг зарцуулах хэрэгцээ бидэнд байна.
    Хотын мээр хязгаарлагдмал төсвөөр хийх ажлуудаа Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд үргэжлүүлэн танилцууллаа. 8 хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудлуудын дараа асуулт хариулт өрнөж энэ удаагийн чуулган өндөрлөв. Өнгөрсөн жилийг  Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж яам, аймаг, нийслэл ажлаа дүгнүүлсэн юм.  Нийслэл 1 байранд орсон нь иргэд рүү чиглэсэн, тэдний оролцоотой ажил үр дүнгээ өгдгийн нотолгоо боллоо гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр онцлов.
     

  • Сэтгэгдэл

    Нэр: * 
    Сэтгэгдэл: * 
    Хамгаалалтын код: * 
    1.
    2011 оны 12-р сарын 28, 00:54, zochin:
    ene humuus ajlaa sain hiij baigaad bayrlalaa
    2.
    2011 оны 12-р сарын 28, 23:18, kkkkkkkkkkkkk:
    Сайн байна уу.Би Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажилладаг. Намайг Б.Цэцэгдэлгэр гэдэг. 2011.12.19-ний орой 18.30-ын үед болсон явдал юм. Би дүүгийн хамт түүний машинаар гэр лүүгээ явах гэж байлаа. Бид машинаа Төв шуудангийн хашааны хойд талын зогсоолд байрлуулдаг.Орой ажил тараад хөдлөх үед машины бөглөрөл маш их үүсдэг учраас тасралтгүй цувах машины дундуур гарах хүндрэлтэй байдаг. Нилээд хүлээгээд би машинаас гарч урдуураа оруулж өгөөч гэж дохин гараа даллаж гуйгаад нэг машины урд зогстол тэр жолооч урдуураа гаргах нь байтугай намайг дайрч түрээд 2-3 метр явлаа. Би гайхаад яаж байнаа гэсэн боловч огт тоосонгүй. Машины цонхыг нь цохитол дотор нь жолоочоос гадна нь 3-4 залуучууд сууж байсан. Жолоочийн хажууд талын хүн цонхоо онгойлгоод яах гээд байнаа гэхээр нь "би та нараас эелдэгээр гуйсан, намайг урдуураа явуулж чадахгүй бол хэлчихгүй яасан юм бэ, дайрдаг нь юу гэсэн үг вэ, нэртэйгээр нь чи намайг дайраад хаячихаач" гэж хэллээ.Хэрэв хээр байсан бол намайг дайрж алчихаад юу ч болоогүй юм шиг явчихаж магадгүй шинжтэй. Тэр олон залуучуудаас нэг нь ч уучлаарай гэж хэлээгүйгээр барахгүй чамайг болдогсон бол дайраад хаячих юмсан гэсэн зэвүүн царайтай сууцгааж байлаа. Эдгээр залуучууд над шиг ээжтэй эгч дүүтэй, эхнэр үр хүүхэдтэй л байж таарна. Ийм ухамсартай, зан харьцаатай, ёс зүйтэй залуучуудын ирээдүйг яаж төсөөлөх вэ. Би зүгээр л нэг хэл амтай, заргач балиар авгай бишээ. Би ирээдүйн төлөө, залуу хүмүүсийн соёл боловсролын төлөө санаа зовж явдаг хүн. Тийм учраас надад УБН 39-24 гэсэн дугаартай "Toyoto Prado" маркийн цагаан өнгийн дунд зэргийн жийп машины жолоочид гомдолтой байгаагаас гадна тэр хүнд журмын дагуу ямар нэгэн шийтгэл ногдуулах ёстой түүнийг нь оногдуулж өгнө үү гэж хүсч байна.Харамсалтай нь тэнд камер байхгүй юм.Та бүхэн надад эргэж хариу мэдэгдэнэ үү. Миний утас 91916927, ажил 320147, Хэрэв надад тодорхой хугацаанд хариу өгөхгүй бол би өөрийн биеэр заргаа мэдүүлэх болно.