Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ. [2012-02-20]
Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов. [2012-02-20]
Хотын удирдлагууд бурхан шашны хийдүүдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. [2012-02-20]
Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ. [2012-02-18]
Хот эрүүл мэндийн салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлнэ. [2012-02-16]
САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ. [2012-02-16]
Хотын дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарлаа. [2012-02-15]
2012 онд иргэдийнхээ оролцоог улам идэвхижүүлнэ. [2012-02-15]
”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно. [2012-02-14]
Сэлэнгэпрессийн анхны хожил хийгээд Хангарьдын бүтэлгүйтэл. [2012-02-13]
Хуваарьт өөрчлөлт оров. [2012-02-11]
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй. [2012-02-10]
Сурагчид их түүхээрээ бахархав. [2012-02-09]
Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав. [2012-02-09]
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. [2012-02-09]
"Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт боллоо. [2012-02-09]
Эрдэмтэд илтгэл тавив. [2012-02-08]
Нийслэл хүрээнээс Улаанбаатар. [2012-02-08]
Махны өргөтгөсөн худалдаа 8-нд эхэлнэ. [2012-02-07]
Дашчойлин хийдийн лам хуврагууд ном хурав. [2012-02-07]
"Зарлиг ёсоор болгогтун". [2012-02-07]
Хотын дарга шинэ улирлын тоглолтыг нээлээ. [2012-02-06]
Их хотын түүх гэрэл зургийн хальснаа..... [2012-02-06]
Баар, зоогийн газар 24.00 цагт хаах ёстой. [2012-02-06]
Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно. [2012-02-06]
Энэ сард хотод ажил ундарна. [2012-02-03]
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”. [2012-02-03]
Жил бүр 20 хүнийг Солонгосын Дэ Гү их сургуульд сургана. [2012-02-03]
Нутгийн удирдлагын холбоодын семинар зохион байгуулагдлаа. [2012-02-01]
“ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв. [2012-02-01]
Багш нарт шагнал гардуулав. [2012-01-31]
Анхны гоол, ялалт, ялагдлын амт. [2012-01-31]
Шилдэг цэцэрлэг шагнуулав. [2012-01-30]
Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ. [2012-01-30]
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Тэргүүлэгчид хуралдлаа. [2012-01-27]
Гэрэлтүүлгийн чанарт анхаарна. [2012-01-27]
НМТГ-ын долоон жилийн ойн мэндчилгээ. [2012-01-26]
Нийслэлийн архивын газраас Үзэсгэлэн зохион байгуулна. [2012-01-26]
Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав. [2012-01-25]
Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. [2012-01-25]
Хотын дарга хүнсний хангамжтай танилцав. [2012-01-24]
Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна. [2012-01-24]
Хот төлөвлөлтийн институттэй боллоо. [2012-01-24]
Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав. [2012-01-23]
Хотын дарга 2012 онд шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав. [2012-01-22]
Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. [2012-01-21]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар эхэллээ. [2012-01-19]
Засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгнө гэв. [2012-01-18]
Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээнэ. [2012-01-18]
Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргана. [2012-01-17]
Өнөөдөр: 2012 оны 02-р сарын 22, Лхагва гариг
  Мэдээ, мэдээлэл :: Боловсрол
Хэлэлцүүлэг, судалгаа
»
»
»
»
»
    Нийт: 28 / 11
  • Огноо: 2011-12-19

    Багш нарын цалинг бүрэн олгоно

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр харьяа газар, агентлагийн удирдлагууд хариуцсан ажилтайгаа холбоотой мэдээлэл өгөв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх  Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвийн захирлууд тайлангаа тавьлаа. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийнхөн 150 орчим иргэнийг илчлэг тэжээлтэй халуун хоол хөтөлбөрт бүтэн жил хамруулж,  210 иргэнийг түр болон байнгын ажилд зуучилжээ. Тус төвд харьяалалтай нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн 90 орчим хувь нь  иргэний үнэмлэх, бичиг баримтгүйн улмаас төрөөс үзүүлж буй халамж дэмжлэг авч чаддаггүй байсан байна. Тэднийг бичиг баримттай болгосноор 21 мянган төгрөгөө амьдрал ахуйдаа хэрэглэх боломж бүрдүүлжээ. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд үзвэр үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олонд танигдсан хүмүүсээр лекц уншуулж, ирээдүйдээ итгэх итгэлийг өгсөн тухай танилцуулав. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвд ч нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд өсч хүмүүжиж байна. Өнөөдрийн байдлаар 109 хүүхэд амьдарч,  суралцаж буй юм байна. Эцэг эх нь насбарсан, хойд эцэг эхтэйгээ хамт амьдрах боломжгүй гээд гадуурхагдсан ирээдүй тэнд өсч байна.  Хүүхдүүдийг сонсьё, хайрлая, дэмжье, хөгжүүлье уриан дор ажиллаж байгаа талаараа дарга нь мэдээлэл хийв. Төвийн ажил байдлыг сайжруулах чиглэлээр хүүхэд бүрээс санал авчээ. Хүний нөөц боловсон хүчний чадварыг сайжруулахад анхаарч, сургууль завсардалтаас сэргийлэхэд анхаарлаа хандуулжээ. Үүний зэрэгцээ амьдрахын ухааны сургалтыг ч давхар явуулсан байна. Өнөөдрийн хурал дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар, УБЦТС, Нийслэлийн архив, Нийслэлийн нийгмийн даатгал,  Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын удирдлагууд тус тус товч мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс ЕБС-уудын багш нар ажил хаялтаа зогсоож хүүхдүүд сургуульдаа явна. Багш нарт цалинг нь бүтэн олгох ёстойг Хотын мээр онцлов. Удахгүй шинэ жил болно. Энэ жил Сүхбаатар дүүрэг төв талбай дээрх шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Хотын ерөнхий менежер Ч. Бат шинэ жилээ хоггүй, халтиргаагүй тэмдэглэн өнгөрөөхийг дүүрэг, харьяа газар, хотын иргэддээ уриаллаа.
     

  • Сэтгэгдэл

    Нэр: * 
    Сэтгэгдэл: * 
    Хамгаалалтын код: *