English || Монгол
Нүүр хуудас
"Тааруухан ажиллавал тооцох хариуцлага чангарна"
2010 оны 08 сарын 02
shuurhai uureg.jpgНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг удирдсны дараагаар хотын дарга Г.Мөнхбаяр  холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.  Юуны урьдаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг санууллаа. Сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил 8 дугаар сарын 25 гэхэд дууссан байхыг орлогч дарга Ц.Цогзолмаад  даалгав.  Мөн  зам засварын ажил ч бас товлосон хугацаандаа буюу 8 дугаар 25  гэхэд цэгцрэх учиртайг хэллээ.  Одоо ид хийгдэж буй Гурвалжингийн гүүрийг 9 дүгээр сарын 1-нд биш 8 дугаар 25-нд дуусгаж зорчих хэсгийг ашиглалтад оруул гэж үүрэг болгосон. 
Энэ жил нийслэл хотын өнгө үзэмжинд эрс шинэчлэл хийгдэх тухай таатай мэдээлэл дуулгаж байна.  Явган хүний зам, гэрэлтүүлэгт эргэлт гарна гэж байна.


Дэлгэрэнгүй...
 
Мээрийн 500 “хүүхэд” зусланд амраад дуусчээ
2010 оны 08 сарын 02
huuhed shuurhai.jpgМээрийн “хүүхдүүд” зусландаа амраад байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар амьжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхийн 500 хүүхэд зусланд амраад байна.  Зуны зугаатай өдрүүдэд ийнхүү 500 хүүхэд баяр хөөхөөр дүүрэн өнжлөө. Хүүхдүүд ихэвчлэн зуслангийн 3, 4 дүгээр ээлжинд амарсан нь наадмын өмнөхөн таарч, багачуудад жинхэнэ эрүүл агаарт тухлах боломжийг олгосон гэлтэй. Хүүхдүүдийн амрах төсвийг Засаг даргын нөөц хөрөнгө болон зарим аж ахуй нэгжүүдийн туслалцаатайгаар шийдвэрлэсэн юм. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг “Энэ жилийн хувьд хотын ногоон бүсэд 15 хүүхдийн зуслан ажиллаж байна.  Эдгээр зусланд 7 хоног амрахын тулд нэг хүүхэд 85 мянган төгрөг төлөх ёстой.
Дэлгэрэнгүй...
 
Хотын мээр хот төлөвлөгчидтэйгээ уулзлаа
2010 оны 08 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нийслэл,дүүргийн архитекторуудтай уулзлаа. Хотын өнгө царай хэрхэн яаж өөрчлөгдөхийг иргэд харж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхнийг  юу хийж, хотоо яаж төлөвлөж, зурж, урлаж байгааг нийслэлчүүд байнга харж байдаг. Тийм болохоор орчин үетэйгээ нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн шийдэл гаргахын төлөө эрмэлзэн ажиллах нь архитектор бүрийн үүрэг хэмээсэн. Мөн мээр шинээр баригдсан барилга бүр гадна эсвэл дотор талдаа усан оргилууртай байх ёстой шүү. Энэ ажлыг бодит болгох хүмүүс зөвхөн та нар гээд өчигдөрийн юм өнөөдөр өөрчлөгдөж буй энэ үед бидний мэддэг, хийдэг усан оргилуур ч өөрчлөгдсөн илүү гоё, зөв болж байгааг ажилдаа соргогоор тусгахийг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
Эрх шилжүүлсэн ажлаас зөвхөн хангалттай гэдэг хариу сонсоно
2010 оны 08 сарын 02
shuurhai 86.jpgНЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс энэ оны төсвийн тодотголоор батлагдан Нийслэлийн засаг даргаас эрх нь шилжсэн хөрөнгө оруултын ажлын жагсаалтыг дүүргийн удирдлагуудад хүргүүлжээ.  Одоогийн байдлаар  нийслэлийн  8 дүүрэгт  нийт дүнгээрээ  63 нэр төрлийн ажил эрх шилжин хийгдэж эхлээд байна.  Эдгээрт нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар графикийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа юм байна.  Нийслэл, болон улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжих “Дүүргүүдэд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх” хөрөнгө оруулалтын явцаас дуулгахад Чингэлтэй дүүрэгт хороодын цогцолбор барилга баригдана.  Одоогоор зураг төсөв нь хийгдэж  байна.  Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдана.  
Дэлгэрэнгүй...
 
Усан оргилуураар чимсэн хот болно
2010 оны 08 сарын 02
shuurhai 85.jpgЗун цагт их хотын иргэдийн алжаал тайлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг бол усан оргилуур юм.  Энэ жил нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 3 усан оргилуур байна. Өмнөх жилүүдэд хийгдсэн  нийт усан оргилуурын тоо 22 байдаг ажээ.  Үүнээс тогтмол ажиллагаатай нь 15. Мэдээж энэ бүхэн хангалттай үзүүлэлт биш болохоор хотын дарга шинэ барилга бүрийн орчны тохижилтод усан оргилуур нэхэж  буй юм.  Энэ дагуу Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар баригдаж байгаа барилгуудыг батлагдсан зургаар ажил гүйцэтгэсэн эсэхэд хяналт  тавин ажилласан гэнэ. Үүрэг өгөгдснөөс хойшхи хугацаанд Клиникийн нэг, Баянзүрх дүүргийн гуравдугаар амаржих газрын шинээр баригдах барилга, нийслэлийн төвийн 6 дүүргийн спорт цогцолбор, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв гаднаа усан оргилуур байгуулж байгаа юм байна. 

 
Сургууль цэцэрлэгийн засвар ирэх сарын 1-нд дуусах уу
2010 оны 08 сарын 02
shuurhai 84.jpgЭнэ сарын 25 гэхэд сургууль цэцэрлэгийн засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах ёстой талаар шуурхай зөвлөгөөн дээр  хөндөгдлөө.  Нийгмийн салбар дахь  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нийт 116 ажлаас  81 ажил дуусчээ. Үлдсэн ажил графикийн дагуу ид өрнөж буй юм байна. Одоогоор  21 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 75 дугаар цэцэрлэгийн барилга угсралт болон 19 байгуулагын их засварын ажил дуусчээ.  Эрүүл мэндийн салбарын засварын 10 ажлаас 8 нь бүрэн хийгдэж үлдэх ажлын гүйцэтгэл 90 хувьтай яваа ажээ.  Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлд өгсөн үүрэг даалгаварт газар чөлөөлөлтийн асуудлууд багтсан.  Нийслэлийн Газрын алба Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн Монел, Монос, Алтан-Өлгий орчмын айлуудыг замын зураг масштабын алдаатай, шаардлага хангаагүйгээс шалтгаалан нүүлгэн шилжүүлж чадаагүй байна. 
Дэлгэрэнгүй...
 
Иргэд хэнэггүй хэвээрээ л байна
2010 оны 08 сарын 02
shuurhai 81.jpgӨнөөдрийн байдлаар нийслэлд үерийн аюултай бүсэд суурьшсан 3441 өрх бий.  Эдгээр өрх айлуудад нүүхийг сануулсан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн ч  үл тоомсорлож буйг дараахь тоо илтгэнэ. Өөрөөр хэлбэл  ХУД-т 6 өрх, СБД-т 6 айл нүүжээ.  Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр  иргэдэд сэрэмжлүүлэг өгч, түүнчлэн Онцгой, цагдаагийн албан хаагчид  хотын ойролцоох голуудад  завьтай эргүүл гаргасан ч иргэд амь насаа усанд алдсаар байгаад аль аль талдаа анхаарах ёстой болжээ.  Өнгөрсөн хугацаанд  нийслэлийн бүх дүүргүүдэд үерийн ус зайлуулах далан сувагт цэвэрлэгээ хийн нүхэн гарцуудыг онгойлгоод байна. Мөн тэндээс гарсан хог, лагшаасыг ачих ажилд  мэргэжлийн байгуулага болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг татан оролцуулжээ. Энэ оны төсвийн тодотголоор болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байгууламжийг Баянзүрх, Сонгинохайрхан, Биокомбинатын  орчимд барихаар болсон. 

Дэлгэрэнгүй...
 
Өвөлжилийн бэлтгэл 60 хувьтай байна
2010 оны 08 сарын 02
shuurhai 82.jpgНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж Нийслэлийн Засаг даргын зүгээс өгсөн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийг сонслоо.  Инженерийн хангамжийн байгуулага, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангалтын байдлаас харахад Ус сувгийн удирдах газар 81 хувь, Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК 65 хувь,  УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 60 хувь,  Сууц өмчлөгдийн холбоо 60 хувь, УБ дулааны сүлжээ ХК 54,5, Орон сууц, нийтийн аж ахуйн салбар компаниуд 45 хувьтай байна. Дүүргүүдээс Баянзүрх 56 хувь, Налайх 55 хувьтай гэсэн мэдээлэл өглөө. Хотын хэмжээнд өвөлжилийн бэлтгэлийг урсгал засварын, техник технологийн зохион байгуулалт гэсэн 2 хэсэгт хуваан төлөвлөж байгаа аж. 
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд баруун 4 замаас бөмбөгөрийн уулзвар хүртэлх дулааны шугамыг шинэчлэн ашиглалтад оруулснаар 7 дугаар хороолол, бага тойруугийн  халаалт доголдолтой газрууд жигдэрнэ.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 73 - 80 - 1120
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Ханшийн мэдээ

 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
surgah1.jpg
surgah1.jpg
surgah1.jpg
citycouncil.png
ubregion.png
mayor.png
ubservice.png
Байгууллагуудын веб сайт

Төрийн цол, одон медаль

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зарлал
02.07.2010
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
Төрийн албаны зөвлөл

Дэлгэрэнгүй...
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
21.06.2010

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол

Уралдааны зорилго:     

Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг  багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
 

Дэлгэрэнгүй...
Архивын газраас сургалт зохионо
16.06.2010
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.



Дэлгэрэнгүй...
ЗАР
21.04.2010

Сэтгүүлчдийг урьж байна


“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара”  кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355




Дэлгэрэнгүй...
Зарлал
05.04.2010
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги  зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДСОН ХҮМҮҮС
22.03.2010

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2010 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 64 ТОГТООЛООР ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДОЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  УЛАМЖЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НЭР




Дэлгэрэнгүй...
Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

Та төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ямар мэдээллийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй гэж үзэж байна вэ�
 

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар