|
|
|
Нийтийн тээвэр хадны мангаа болов |
|
2010 оны 08 сарын 11 |
 Оюутнууд болоод эмзэг бүлгийнхэн өндөр настнуудын нийтийн тээврээр зорчих тасалбарт жил бүр төсвөөсөө 30 гаруй тэрбум төгрөг цацдаг нийслэл ирэх жилээс энэ дарамтаас салгаж өгөхийг Сангийн яамнаас хүсэж байна. Өнөөдөр тус яамны төрийн нарийн бичгийн дарга Б. Баттөртэй уулзахдаа Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг энэ хүсэлтээ тавьж байна. Өөрөөр хэлбэл асуудлыг салбарын санхүүжилтээр шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Оюутнуудын нийтийн тээврээр зорчих тасалбарын санхүүжилтийг боловсролын сайдын багцаас харин өндөр настан болон эмзэг бүлгийнхэнийг нийгмийн хамгаалалын сайдын багцад шилжүүлж өгөхийг хүслээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Денверийн гудамжны хаягийг Денверээс авчирна |
|
2010 оны 08 сарын 11 |
 АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын өргөмжит консул Жим Вагенландер энэ зуныг Улаанбаатар хотод өнгөрөөж байна. 2 хотын харилцаа, хамтын ажиллагааны төлөө сэтгэл зүрхээ зориулж суудаг энэ эрхэм өнөөдөр Нийслэл Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзаж ах дүү хотуудын харилцаагаа өргөтгөх талаар ярилцсан. Юун түрүүнд хүүхэд солилцооныхоо тоог нэмэгдүүлэх талаар хөндлөө. Одоогоос 5 жилийн өмнөөс эхлэн Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургуулиас 2 хүүхэд, 1 багш Денверт богино хугацааны сургалт, амралтад хамрагдаж байгаа аж. Мөн хөдөө орон нутгаас Дундговь аймгийн Мандалговь сумын сурагчид Денверт амардаг юм байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
2010 оны 08 сарын 11 |
 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга Г.Мөнхбаярын анхааруулж, чухалчлан өгсөн үүрэг даалгаврын нэг зам засварын ажлыг эрчимжүүлэх, ашиглалтад өгөх. Өөрөөр хэлбэл, энэ сарын 25 гэхэд Улаанбаатар хотод гүйцэтгэж байгаа замын бүх ажил дууссан байх ёстойг сануулсан юм. Салбар хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Авто замын газрын дарга, нийслэлийн ерөнхий инженер, архитектор гээд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, хийж байгаа хийхээр төлөвлөсөн, дууссан ажлын жагсаалт, ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргахыг үүрэгдсэн юм.
Харин хотын даргын Улаанбаатарын замыг өөрчлөх, шинэчлэх, нийслэлийнхний ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хичээлийн шинэ жилээс өмнө зам засварын ажлыг дуусгах төлөвлөгөө эхнээсээ хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр ч зам өнөөдөр нээлтээ хийсэн юм.
|
|
|
Жанжны гудамжныхан баяртай байна |
|
2010 оны 08 сарын 11 |
 Энэ жил нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаагийн дийлэнх хэсгийг зам барилга эзэлж байна. Ялангуяа нийслэлийн удирдлагууд гэр хороолол доторх замд анхаарал хандуулснаар өнөөдөр Баянзүрх дүүрэгт 2 зам ашиглалтад хүлээн авлаа. Тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин клуб нь Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой. Ардын хувьсгалын ойн түүхэн ялалт, онцлог үйл явдал өрнөж байсан энэ газарт одоо ШУА-ийн харьяа Ботаникийн хүрээлэн байхын зэрэгцээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд амьдарч байна. Гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдралын төлөө 0,8 км урттай хатуу хучилттай замыг Наранбулаг ХХК чанарын өндөр түвшинд хүлээлгэн өглөө.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Цайз зах руу хөврөх замын ачаалал багасна |
|
2010 оны 08 сарын 11 |
 Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг гэр хороолол дунд тавигдсан бас нэг зам бол тус дүүргийн 2 дугаар хороо Кино үйлдвэрээс хойш 270 метр урттай шулуун зам юм. Хоёр жилийн өмнө эхэлсэн энэ ажил иргэд газар чөлөөлж өгөхгүйгээс шалтгаалан цаг алдсан ч өнөөдөр энэ замаар автомашин давхиж эхэлж байна. Ердөө арав гаруйхан хоногийн өмнө сүүлчийн айл газраа чөлөөлж өгснөөр жолооч нар заавал Цайз зах, Офицеруудын ордон тойролгүйгээр Энхтайвны өргөн чөлөөнөөс Кино үйлдвэрээр эргэж арын зам руу давхих боломжтой боллоо. Сансараас Цайз зах руу орох замын дунд хэсэгт буюу гэр хороолол дунд хөндлөн авто зам гаргаснаар автозамын ачаалал, хөдөлгөөний түгжрэл эрс буурна гэдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар “Тус зам нь ус зайлуулах хоолойтой болохоор үерийн аюулаас оршин суугчдыш урьдчилан сэргийлж чадсан” гэсэн юм.
|
|
|
"ТАЛ НУТГИЙН МАРАФОН -2010" амжилттай өндөрлөлөө |
|
2010 оны 08 сарын 05 |
 “Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр Улаанбаатар хотод олон улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хотын аялал жуулчлалын гадаад, дотоод сурталчилгааг хөгжүүлэх, Монгол-Японы найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой марафон гүйлт боллоо.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Баянзүрх дүүрэгт 250 сая төгрөгийн санхүүжилттэй 2 төсөл хэрэгжинэ |
|
2010 оны 08 сарын 03 |
 Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кидокоро Такүо, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нар Япон улсын Элчин яаманд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “ Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр төсөл нь нийт 180 мянган ам доллар буюу ойролцоогоор 250 гаран сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэх юм. Япон Улсын Засгийн газрын “ Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламж үзүүлэх зорилготой 1989 оноос хэрэгжиж эхэлсэн систем юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Энэ жил хотод “эргэлт” гарна |
|
2010 оны 08 сарын 03 |
 Хотын дарга Г.Мөнхбаярын үед хийгдэж буй хамгийн том ажлуудын нэг нь хөрсний усыг орон сууцны барилгуудын 00-ийн өрөөнд ашиглах явдал юм. Одоогийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл хийгдэж эхэлсэн энэ ажилд 1 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголоор батлуулаад байна. Энэ ажлыг гардан хариуцаж буй НХОГ-ын хөрөнгө оруулалт, хяналтын инженерүүдтэй хотын мээр нүүр тулсан уулзалт зохион байгууллаа. Хотын дарга мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ ярилцах үеэрээ тэдэнд хариуцаж байгаа бүх ажлаа эрчимжүүл гэдэг үгийг онцолсон. Энэхүү уулзалтын эцсийн гол үр дүн нь ажил сайжрах, ажлын үр дүн сайн байх учиртай гэж тодотголоо.
Улаанбаатар хотын хувьд анх удаа хөрсний усыг барилга байгууламжуудад ашиглах гэж байна. Энэ бол маш том дэвшилтэт ажил, хотын хөгжилд эргэлт болсон ажил гэв. Түүнчлэн гэрэлтүүлэг чимэглэлийн талаар хөрөнгө оруулалтын инженерүүдтэй санал бодлоо солилцлоо.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
| << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 65 - 72 - 1120 | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ
|
|
Ханшийн мэдээ
|
|
|
Байгууллагуудын веб сайт |
|
|
|
|
|
Нийслэлийн Агаарын Чанарын Алба
| Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ |
 |
| Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно. |
 |
| Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо |
 |
| Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн |
|
| |
|
|
|
Зарлал
Зарлал
|
| 02.07.2010 |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
|
| Дэлгэрэнгүй... |
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
|
| 21.06.2010 |
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго:
Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй,
соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг
хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо,
ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж
байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
|
| Дэлгэрэнгүй... |
Архивын газраас сургалт зохионо
|
| 16.06.2010 |
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
ЗАР
|
| 21.04.2010 |
Сэтгүүлчдийг урьж байна
“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара” кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 05.04.2010 |
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
Зар
|
| 01.03.2010 |
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 21.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад
“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 / “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/ болон ХОМ1, ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
|
| Дэлгэрэнгүй... |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
|
| 11.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд 2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 07.01.2010 |
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу Холбоо барих утас: 320975
|
| Дэлгэрэнгүй... |
.
|
|
|