English || Монгол
Нүүр хуудас
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурт барина
2010 оны 08 сарын 19
Улаанбаатар хотын гурван дүүргийн гэр хорооллын тодорхой хэсгийн айл өрхүүдэд үртсэн түлш хэрэглүүлэх, МСС-гийн төслөөр олгох шинэ зуухаар хангах, цахилгаан халаагуур тавих зэргээр утааг багасгах, хотод  агаарын бохирдол нэмж үүсгэхгүй байх зорилгоор шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэрийг Багануур дүүрэгт байгуулахаар боллоо. Мөн Туул голыг хамгаалах хүрээнд “Харгиа” цэвэрлэх байгууламжид хийх  шинэчлэлийг түргэтгэх зэрэг асуудлаар Нийслэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ярилцаж нэгдсэн шийдэлд хүрлээ.
УИХ-аар баталсан “Шинэ бүтээн байгуулалт “дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Байгаль орчны сайд Б.Гансүх нар ажлын уулзалт хийж асуудлуудыг шийдвэрлэлээ. Уулзалтад нийслэл, яамны холбогдох мэргэжлийнхэн болон Засаг даргын орлогч, хэлтэс, агентлагийн дарга нар оролцож хотоос боловсруулан УИХ-д оруулсан “Утаагүй Улаанбаатар “ төслийн нэр өөрчлөгдсөн ч дотооод асуудлууд бүрэн тусгагдсан энэ хөтөлбөрийг хэрхэн бодит ажил болгох, эхний ээлжинд шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцаж, хэрэгжүүлэх ажилдаа орохоор боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
Гол нь чанар, гэхдээ тохижилтын ажилд онцгой анхаарах ёстой
2010 оны 08 сарын 19
bombogor zam.jpg...Хамгийн гол нь чанар. Тэр тусмаа тохижилтын ажилд түлхүү анхаарах ёстой. Орхигдуулж ерөөсөө болохгүй. 100 айлын замын тендерт ялж, ажлаа гүйцэтгэсэн дөрвөн компанийн тохижилтын ажлын гэрээг цуцалсан. Дүүргүүдийн ТҮК-иуд үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа. Тиймээс зөвхөн зорчих хэсэгт анхаарах бус явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам хоолойн ажлаа сайн гүйцэтгээрэй хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр Гэсэр сүмээс Бизнес хөгжлийн төв хүртэлх 1 км гаруй замын ажил, Баруун 4 замаас Баянбүрдийн тойрог хүртэлх замын ажилтай танилцсан юм.

Дэлгэрэнгүй...
 
Хотын мээр шийдвэртээ хатуу зогслоо
2010 оны 08 сарын 19
shuurhaia 1.jpg100 айлаас Баянбүрдийн уулзвар буюу Цагдаагийн гудамжны зам засварын ажлыг гүйцэтгэж буй автозамын 4 компанид тавьсан шаардлагаа хотын мээр хэрэгжүүллээ.  Бүтэн  2 жилийн турш дөрвийн дөрвөн компани ажилласан хирнээ өнөө болтол явган хүний зам болон гэрэлтүүлэгийг дуусгахгүй “гурилдаж” байгаа тул ийнхүү гэрээг нь цуцалж байна.  Зам тавина гэдэг бол татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгаж хагас дутуу ажил  хийхийн нэр огт  биш. Ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэл сайтай хийхгүй байгаа хэнбугайтай ч хатуу хариуцлага тооцно гэдэг зарчим дээрээ Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хатуу зогсож байна. 
Дэлгэрэнгүй...
 
ЖДҮ-ийг дэмжсэн зээл нүдээ олсон болов уу?
2010 оны 08 сарын 18
zeel heregjilt 08.18.jpgЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Засгийн газраас анхаарал  тавьдаг болсноор өнгөрсөн жил 30 тэрбум төгрөг энэ төрлийн бизнес эрхлэгчдэд зээл болон очсон билээ. Харин энэ жилийн тухайд зээлийн хэмжээ буурсныг Нийслэл хотод хуваарилсан 6 тэрбум төгрөгнөөс харж  болох нь. Нийслэлийн засаг даргын тамгын газар үйлдвэрлэлийн  хэлтэст 837 төсөл ирснээс 714-ийг нь шалгаруулж арилжааны 3 банкинд явуулсан талаархи мэдээллийг тус газрын дарга  Д.Бямбасайхан Нийслэлийн иргэдийн хурлын  төлөөлөгчдөд  өгөв.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Голомт, Улаанбаатар, Капитрон гэсэн 3 банк зээл олгосон байна. 
Дэлгэрэнгүй...
 
Хотынхон ирэх жилийн төсвийн саналаа Сангийн сайдад танилцууллаа
2010 оны 08 сарын 18
bz sangiin said 08.17.jpgУдахгүй ирэх жилийн төсвийн асуудал яригдаж эхэлнэ. Хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлд хийх ажил их ч хэрэгжүүлэх санхүүжилт хүрэлцээгүй байдаг. Иймээс нийслэлийн удирдлагууд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх  үүднээс эртнээс хөрөнгө санхүүгийн боломжийг хайж эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Сангийн сайдтай уулзаж, ирэх жилийн төсвийн талаарх саналаа танилцууллаа. Улаанбаатар хотод эн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийтдээ 798 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.
Дэлгэрэнгүй...
 
630 тн шарилж, лууль ачууллаа
2010 оны 08 сарын 17
shuurh.jpgСар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагийг нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэхээр нийслэлийн удирдлагууд тогтсон. Өнгөрөгч шуурхай зөвлөгөөний үеэр хотын ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн  ногоон байгууламжид ургасан шарилж, лууль цэвэрлэх ажлыг зарласнаар өнгөрсөн 14 хоногт хотод хог цэвэрлэх аян өрнөжээ. Энэхүү их цэвэрлэгээгээр 637015 метр кв талбайд 4306 хүн ажиллуулж нийт 125 машин буюу 630 тн шарилж, луулийг  түүж ачуулсан байна.  Энэ ажилтай холбоотойгоор Чингэлтэй дүүрэг ургамлын тоосны харшилтай тэмцэх 2 сарын аян өрнүүлж Хан-Уул дүүрэг мал  бүхий зарим иргэдээ лууль шарилж түүн малын тэжээлдээ ашиглахыг сануулсан гэнэ.
Дэлгэрэнгүй...
 
Цэцэрлэгийн тоо нэмэгдэнэ
2010 оны 08 сарын 17
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Д. Энхбаяр  хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өглөө. 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр есөн сургууль, долоон цэцэрлэгт засвар хийгээд байна.  8 дугаар сарын 15 ны байдлаар засвар хийсэн цэцэрлэг,сургуулийн  арван гурвынх нь ажил дуусчээ.  Шинээр баригдаж буй  арван хоёр цэцэрлэгээс гадна таван цэцэрлэгт өргөтгөл хийснээр 1200 хүүхэд цэцэрлэгт нэмж хамрагдах боломжтой болж байна.
 
Өвөлд бэлэн үү
2010 оны 08 сарын 17
Энэ сарын 15 ны байдлаар нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил 79,4 хувьтай байна.  Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө  оруулалтаар хийгдэж эхэлсэн дулааны шугмын засварын ажлын хоёрдугаар ээлж болох Их тойруугийн магистраль шугмын засвараас өчигдрийн байдлаар найман хэсгийн засварын ажил дуусчээ. Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах сүлжээнд хийгдэж 35 кв-ын агаарын шугам болон дэд станцуудад засвар шинэчлэлтийн ажлууд 83,8 хувьтай байна.  Мөн Ус сувгийн удирдах газраас бохир усны 148 км шугамд угаалга хийж,  Нийтийн аж ахуйг сайжруулах  төслийн хүрээнд  Баянхошууны хойд хэсэг, Дарь-Эх, Дамбадаржаагийн гэр хорооллын усан хангамжийн системийн туршилт тохируулгын ажлыг хийжээ.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 57 - 64 - 1128
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Ханшийн мэдээ

 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
surgah1.jpg
surgah1.jpg
surgah1.jpg
citycouncil.png
ubregion.png
mayor.png
ubservice.png
Байгууллагуудын веб сайт

Төрийн цол, одон медаль

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зарлал
02.07.2010
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
Төрийн албаны зөвлөл

Дэлгэрэнгүй...
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
21.06.2010

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол

Уралдааны зорилго:     

Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг  багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
 

Дэлгэрэнгүй...
Архивын газраас сургалт зохионо
16.06.2010
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.



Дэлгэрэнгүй...
ЗАР
21.04.2010

Сэтгүүлчдийг урьж байна


“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара”  кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355




Дэлгэрэнгүй...
Зарлал
05.04.2010
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги  зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДСОН ХҮМҮҮС
22.03.2010

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2010 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 64 ТОГТООЛООР ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДОЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  УЛАМЖЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НЭР




Дэлгэрэнгүй...
Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

Та төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ямар мэдээллийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй гэж үзэж байна вэ�
 

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар