|
|
|
Азийн сантай хамтарч ажиллана |
|
2010 оны 08 сарын 23 |
 “Азийн сантай хамтарч ажиллах талаараа бид дотооддоо ярилцаж эцэслэе” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Азийн сангийн Монгол дахь газрын суурин төлөөлөгч Мелони Линдбергтэй уулзахдаа хэллээ.
Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдаа хэрхэн хамтарч ажиллахыг тодорхойлох зорилготой уулзалт болсон юм. Уулзалтад АНУ-ын Сан Франциско дахь Азийн сангийн төв оффисын ажилтан Аша Гош, Оливер Фетзолд нар оролцлоо. Тэд Улаанбаатар хотод долоо хоног ажиллана.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хааны эрэлчид халуун усны үйлчилгээний төв барьжээ |
|
2010 оны 08 сарын 20 |
 Нийслэлийн дэд бүтэц муутай, алслагдсан хороодын нэг болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооныхон халуун ус, угаалгын шинэ цогцолбортой боллоо. Энэхүү цогцолборыг Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд 2010” энхийг дэмжих ажиллагааны инженерийн хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааны сургалт, дадлагын хүрээнд барьж, өнөөдөр дүүргийнхэнд хүлээлгэн өглөө. “Халуун ус, угаалгын цогцолбор”-ыг АНУ-ын зэвсэгт хүчний инженерийн ротын 25, манай улсын Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 30 орчим цэргийн албан хаагчид хамтран барьсан агаад АНУ-ын талаас 100 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Нийслэлийн өдөрт “Явган хүний зам” арга хэмжээ “бэлэг барина” |
|
2010 оны 08 сарын 20 |
 Улаанбаатар хот даяар “Явган хүний зам” тохижилтын ажил өрнөхөөр боллоо. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр захирамж гаргаж намрын тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой уг арга хэмжээг эхлүүллээ. Гудамж талбайд явган хүний зам талбайг хааж, тэдгээрийн хөдөлгөөнд саад учруулахаар барьсан хашаа, хаалт, өргөтгөл, ТҮЦ, гарааш зэрэг байгууламжийн судалгааг гаргаж, зөрчил арилгуулах юм.
“Бидэнд ийм туршлага бий. “Хашаа” арга хэмжээг зохион байгуулсан нь Та бүхэн. Чөлөөлсөн газрыг ямар нэгэн зориулалтаар олгоогүй байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Нийслэл спорт цогцолбортой болно |
|
2010 оны 08 сарын 20 |
 Хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл ирэх жилийн өдийд спортын нэгдсэн цогцолбортой болно. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд өнөөдөр энэхүү спорт цогцолборын барилгын шавыг тавилаа. Нийт 2,5 тэрбум төгрөг зарцуулах, 1000 гаруй хүний суудалтай спорт цогцолборын барилгыг “Үүрэг трейд” ХХК барих агаад 2011 оны 9 сард хүлээлгэж өгөх юм.
“Өөртөө спорт цогцолборгүй нийслэлийн байдлыг төр, засгаас анхаарч асуудлыг шийдвэрлэж өгсөн нь хүн амын эрүүл мэнддээ онцлон анхаарч буй чухал алхам юм. Цаашид дүүрэг бүрт спорт цогцолбор байгуулах агаад ингэснээр хүн амаа эрүүлжүүлэх, биеийн тамир спортоор хичээллүүлэх өргөн боломж бүрдэнэ” хэмээн тус цогцолборын шав тавих ёслол дээр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн үгэндээ онцолсон байна.
|
|
|
Бизнесийн орчны шинэтгэлийн “жил”-ийг эрчимжүүлье |
|
2010 оны 08 сарын 20 |
 Энэ жилийг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон Засгийн газраас зарласан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийг ахалж төрийн аливаа байгуулагууд иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчлэхийг гол уриа болгож байна. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагч ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт багтсан нийслэлийн харьяа газрын удирдлага, дүүргийн дарга нарт бизнесийн орчны шинэтгэлийн жилтэй холбоотой захирамжийг өнөөдөр хүргүүлж байна. Захирамжид аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн актыг хянаж боловсронгуй болгох асуудал багтсан байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Жайка-гийн тэргүүн нийслэлийн хүндэт иргэн боллоо |
|
2010 оны 08 сарын 20 |
 Улаанбаатар хоттой хамтран төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж яваа Японы Жайка олон улсын байгуулагын тэргүүн ноён Ишида Юкикогийн томилолтын хугацаа өндөрлөжээ. Манай улсад 2 жил 3 сар ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд хотын дарга Г. Мөнхбаяр талархаж ноён Ишида Юкикод “Нийслэлийн хүндэт иргэн”-ий тэмдэг энгэрт нь зүүж өглөө. Жайка байгуулага одоогоос 12 жилийн өмнө буюу 1998 онд орон сууцны өрх айлуудын усны хэрэглээнд судалгаа хийсэн байдаг байна. Тухайн үед орон сууцанд амьдардаг иргэд хоногт 580 литр ус зарцуулдаг гэдгийг Жайка тогтоожээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Гэрлийн шон дах кабель шугамуудыг буулгана |
|
2010 оны 08 сарын 19 |
 Ж.Самбуугийн гудамж буюу “Зоос гоёл” компанийн хажуугийн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан гэрэлтүүлгийн шонгуудыг буулгах ажлыг эхлэхээр боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар тус замын ажилтай танилцахдаа ажилд саад болсон кабелийн шугамуудыг хэрхэх талаар холбогдох албаныхантай уулзах шийдвэр гаргаж хуралдсан. Энэ ажлыг хүрээнд тухайн хэсгийн гэрэлтүүлгийн шонгуудыг ашиглаж агаараар явсан кабель шугамуудыг энэ сарын 21-ны дотор буулгаж авахыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто замын газраас эзэмшигч, хариуцагч байгууллагуудад анхаарууллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Гурилыг үйлдвэрийн үнээр худалдана |
|
2010 оны 08 сарын 19 |
 Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс эх орны гурилын үйлдвэрүүдтэй хамтран гурилыг үйлдвэрийн үнээр нь худалдаалах ажлыг нийслэлийн 6-н дүүрэгт зохион байгуулах гэж байна. Маргаашнаас эхлэн 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд нийт 13 цэгт гурилыг ямар ч нэмэгдэлгүй үйлдвэрийн үнээр нь борлуулах юм. Тухайлбал, нэгдүгээр гурил гэхэд кг нь 480 төгрөгөөр худалдаалагдах гэнэ. Гурилын үйлдвэрүүдийн шууд худалдаа Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны шинэ эцэс, Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбай, Толгойт, Орбитын эцэс, Баянзүрх дүүрэгт Шархадны эцэс, Дарь-Эхийн эцсийн буудалд, Баянгол дүүрэгт 4 дүгээр хороолол “Смарт” худалдааны төв, 11 дүгээр хорооны баруун хойно байршилтай “Сантын гол” хүнсний дэлгүүрт, Хан-Уул дүүрэгт Нисэх болон Яармагийн эцсийн буудалд, Чингэлтэй дүүрэгт Хайлаастын шинэ эцэс, 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ын цагаан байрнуудын дунд, Дамбадаржаа дахь “Хан-Эрдэнэ” хүнсний дэлгүүрүүдэд тус тус болох юм.
|
|
| << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 41 - 48 - 1120 | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ
|
|
Ханшийн мэдээ
|
|
|
Байгууллагуудын веб сайт |
|
|
|
|
|
Нийслэлийн Агаарын Чанарын Алба
| Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ |
 |
| Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно. |
 |
| Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо |
 |
| Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн |
|
| |
|
|
|
Зарлал
Зарлал
|
| 02.07.2010 |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
|
| Дэлгэрэнгүй... |
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
|
| 21.06.2010 |
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго:
Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй,
соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг
хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо,
ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж
байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
|
| Дэлгэрэнгүй... |
Архивын газраас сургалт зохионо
|
| 16.06.2010 |
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
ЗАР
|
| 21.04.2010 |
Сэтгүүлчдийг урьж байна
“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара” кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 05.04.2010 |
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
Зар
|
| 01.03.2010 |
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 21.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад
“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 / “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/ болон ХОМ1, ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
|
| Дэлгэрэнгүй... |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
|
| 11.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд 2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 07.01.2010 |
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу Холбоо барих утас: 320975
|
| Дэлгэрэнгүй... |
.
|
|
|