English || Монгол
Нүүр хуудас
Туул гол цэмбийжээ
2010 оны 08 сарын 25
tuul jijig 1.jpgТуулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан...

Хуучир хөгжмийн  ая намуухан эгшиглэх ийм үйл явдал хатан Туул голын  эх Баянзүрхийн гүүр орчимд боллоо.  Хэрэв зээ үг хэлдэгсэн бол уйлан хайлах дээрээ тулж очсон Туул голын эрэг орчим  өнөөдөр нүдэнд бүртийх хоггүй тун ч  цэмбийжээ.  Урин дулаан ормогц агаар ус бараадах гэсэн нийслэлчүүдийн хөл хөдөлгөөн хот доторх ганц гол руу цуварч улмаар ойр орчныг нь  эгээтэй л  Нарангийн хогийн цэг аятай болгочихсныг хэн бүхэн мэднэ. Тэгвэл  МАХН, Ногоон суваг-ийн санаачлигаар “Хатан туул ба цаг хугацаа”  нэртэй аян 2010 оны 7 дугаар сарын 15-наас 2010 оны 9 дүгээр сарын 15-нд өрнөөд байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү аяны  эхний үе шат өндөрлөж өнөөдөр  тайлангаа хэвлэл мэдээллийнхэнд тавилаа.
Дэлгэрэнгүй...
 
Тэргүүлэгчид хуралдлаа
2010 оны 08 сарын 25
terguulegchid 1.jpgНИТХТэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга Т.Билэгт нээлээ. Тэрбээр хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхийг дуулгаснаар Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэн авах тухай эхний асуудлыг Нийслэлийн өмчийн газрын дарга Ч.Однасан танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн 23-р хороо, Хужирбулангийн нутаг дэвсгэрт тавьсан 1,0 км авто зам болон явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил дууссан бөгөөд хуралдаанд танилцуулснаар нийслэлийн өмчид бүртгүүлэх талаар тогтоол гарахаар боллоо.
Дэлгэрэнгүй...
 
Тяньжин Улаанбаатарт тусална
2010 оны 08 сарын 24
tyanjin 8.jpgМаргааш Улаанбаатар хотод Зүүн хойд азийн эдийн засгийн 19 дахь чуулган болно. Тус чуулганд оролцохоор нийслэл хотод хөл тавьсан БНХАУ-ын Тяньжин хотын Ах дүү хотуудын үйлдвэрлэлийг дэмжих  нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Ван Шюү Зү тэргүүтэй төлөөлөгчдийг хотын орлогч дарга Б. Баатарзориг хүлээн авч уулзлаа. Энэ зуны тухайд Тяньжиний  өндөр дээд албан тушаалтнууд болон бизнесийн хүрээнийхэний цуваа тасрахгүй байна. 1 сарын өмнө Тяньжиний улс төрийн зөвлөлдөх хорооны дарга Син Юань Минээр ахлуулсан 40 гаруй төлөөлөгч ирсэн бол энэ удаад Зүүн хойд азийн эдийн засгийн чуулганд оролцохоор 20 гаруй хүмүүс хүрэлцэн иржээ. 
Дэлгэрэнгүй...
 
“Азийн сан ” Улаанбаатар хотод төсөл хэрэгжүүлнэ
2010 оны 08 сарын 24
nyb 8.jpgУлаанбаатар хот санхүүгийн хувьд бие даасан хот байж болдоггүй юм уу гэсэн асуултыг АНУ-ын “Азийн сан”-гийн Сан Франциско дахь төв оффисын ажилтан Аша Гош,  Оливер Фетзолд нар тавьж байна.  Улаанбаатар хотод 10 хоногийн хугацаатай  ажиллаж,  судалгаа хийхээр ирсэн тухайгаа Нийслэлийн засаг даргын орлогч Ц. Цогзолмаад дуулгав.  АНУ-ын “Азийн сан”   манай улсад  1993 онд салбараа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд  байгаль орчин болон авилгыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээ яриад энэ удаад орон нутгийн засаглал чиглэлээр төсөл хэрэгжүүлэх  төлөвлөгөөтэй яваагаа дуулгасан юм. 
Дэлгэрэнгүй...
 
Эрүүл хот өдөрлөг болно
2010 оны 08 сарын 24
mcc 8.jpgНийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа МСС-ийн Боловсрол мэдээллийн сурталчилгааны хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Таня Гречухинаг хүлээн авч уулзлаа. Мянганы сорилтын сан Улаанбаатар хоттой хамтран Эрүүл хот сэдэвт аяныг зохион байгуулах боломж бий эсэх талаар ийнхүү уулзсан юм. Нийслэлийн Засаг дарга хотын эрүүл мэндийн хорооны удирдагч. Улаанбаатар хот дэлхийн эрүүл хотуудын сүлжээнд элссэн юм байна. Тиймээс Эрүүл хот өдөрлөгийг есдүгээр сард багтаан тэмдэглэх саналтай байгаагаа дуулгалаа.
Дэлгэрэнгүй...
 
Номын баяр зохион байгуулна
2010 оны 08 сарын 24
uureg 10.jpgНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр бүх дүүргийн Засаг дарга нартай уулзаж, хичээлийн шинэ жилийн нээлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ хагас сайн өдрийг номын баяр болгон тэмдэглэх гэж байна. Урт цагаан орчимд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарч, урлаг соёлын арга хэмжээ болох юм. Энэ үеэр Төмөрчний гудамжны авто замын хөдөлгөөнийг хаах бөгөөд өргөн нийтийн цугларалт маягаар зохион байгуулах аж.
Дэлгэрэнгүй...
 
“Монгол ралли”-д оролцсон машинуудыг бэлэглэнэ
2010 оны 08 сарын 23
avto rally 8.jpgНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр “Монгол Ралли”-гийн захирал Улаанбаатар хот дахь Английн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Томс Моргантай уулзлаа.
“Монгол ралли”-д 44 орны 1000 гаруй оролцогч хамрагджээ. Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн авто ралли хэдхэн хоногийн дараа Монголд ирэх аж. Раллид оролцсон машинуудыг ирмэгц нь засаж сэлбэн хэрэгтэй газар нь хандивлах юм. Томс Морган хэлэхдээ, “Раллид оролцож байгаа машинууд түргэн тусламжийн, галын гээд тусгай зориулалтынх.
Дэлгэрэнгүй...
 
Камертончууд тусламж хүслээ
2010 оны 08 сарын 23
kamerton 8.jpgЭнэ сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Камертон хамтлагийн 15 жилийн ойн тоглолт болно.  Тус хамтлаг фэнүүддээ зориулан тасархай тоглолт үзүүлэхээс гадна энэ тоглолтоо шоу тоглолтын жишиг болохуйц байхаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг болон бусад албаны хүмүүст дуулгалаа.  Тэд нийслэлийн удирдлагуудаас хэд хэдэн тусламж хүсч байна.  Өмнө нь 10 жилийн ой тэмдэглэхэд 60 гаруй мянган залуус цугларч байсан түүхтэй.  Энэ удаад ч мөн төдий дайны хүмүүс ирж магадгүй тул  замын болон хамгаалалтын цагдаа гаргаж өгөхийг гуйлаа. 
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 33 - 40 - 1120
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Ханшийн мэдээ

 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
surgah1.jpg
surgah1.jpg
surgah1.jpg
citycouncil.png
ubregion.png
mayor.png
ubservice.png
Байгууллагуудын веб сайт

Төрийн цол, одон медаль

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зарлал
02.07.2010
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
Төрийн албаны зөвлөл

Дэлгэрэнгүй...
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
21.06.2010

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол

Уралдааны зорилго:     

Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг  багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
 

Дэлгэрэнгүй...
Архивын газраас сургалт зохионо
16.06.2010
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.



Дэлгэрэнгүй...
ЗАР
21.04.2010

Сэтгүүлчдийг урьж байна


“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара”  кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355




Дэлгэрэнгүй...
Зарлал
05.04.2010
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги  зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДСОН ХҮМҮҮС
22.03.2010

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2010 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 64 ТОГТООЛООР ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДОЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  УЛАМЖЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НЭР




Дэлгэрэнгүй...
Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

Та төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ямар мэдээллийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй гэж үзэж байна вэ�
 

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар