|
|
|
Шувууны “Ньюкасл” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ |
|
2010 оны 09 сарын 01 |
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр шувууны “Ньюкасл” өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа. Нийслэлийн Онцгой комиссын дарга өчигдөр шувууны халдварт өвчин гарсан бүсэд ажиллаж, байдалтай танилцсаны зэрэгцээ, тухайн өвчний талаарх мэдээллийг цахим хуудсаар мэдээлэл авч судалсны үндсэн дээр энэхүү албан даалгаварыг гаргасан байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Нарны гүүрийн ажил урагштай байна |
|
2010 оны 09 сарын 01 |
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр Тээврийн товчооны урд баригдаж буй Нарны гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Хотын төв замын ачааллыг ихээхэн хөнгөлөх энэхүү ажилд хотын зүгээс онцгой анхаарал тавьж, өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л асуудлыг шийдвэрлэж өгсөн. Одоогоор ямар нэгэн хүндрэл саад гараагүй, ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа бөгөөд гүүрийн багананы суурийн цутгалтыг 10 дугаар сарын 20 гэхэд дуусч, дараа нь төмөр арматуруудыг зангидах ажилд орох юм. Барилгын ажилд нийтдээ 70 орчим хүн ажиллаж байна.
Хотын дарга гүүрний ажлын явц ямар нэгэн саадгүй, урагштай байгаад талархал илэрхийлээд, энэхүү бүтээн байгуулалтыг богино хугацаанд үр дүнтэй гүйцэтгэхэд орон нутгийн зүгээс шаардлагатай бүхий л асуудлыг хамтарч шийдвэрлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.
|
|
|
2010 оны 08 сарын 31 |
 Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд эрдэм мэдлэг, авьяас билгээрээ шалгаран төрөлхи нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 14 хүүхдэд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр шагнал гардууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр БЗД-ийн 33 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Макоад болсон Зүүн азийн хүүхдийн урлагийн их наадам, АНУ-д болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадамд Ардын болон цэнгээнт бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн М.Номингийв шагнууллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
2010 оны 08 сарын 31 |
 Яармагийн дэнжид сүндэрлэх Спорт цогцолбор ашиглалтад ороход цөөхөн хоног үлдлээ. Спортын бүхий л төрлөөр хурд хүч, авхаалж, самбаагаа сорих торгон дэвжээ Яармагийн дэнжид аравдугаар сарын эхээр ашиглалтад орох гэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр тус цогцолборын ажилтай танилцлаа. Тэрбээр ирэх сард болох дэлхийн залчуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд даргаар ажилладаг. Иймээс цогцолборын ажил хэрхэн өрнөж байгаа, тэмцээн эхлэхэд бэлэн болох эсэх, ус дулаан, цахилгаан, зам тохижилтын ажил дуусах болсныг нүдээр үзэхээр очсон.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Халдвартай шувуудыг цаг алдалгүй устгах шаардлагатай байна |
|
2010 оны 08 сарын 31 |
 Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт шувууны тахал өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон бүс дэх хээрийн штабт ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, дүүргийн Онцгой комиссыг хуралдуулж, үүрэг даалгавар өглөө.
Хээрийн штабт онцгой байдал, замын цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, хүн эмнэлэгийн 25 хүн ажиллаж, тухайн өвчин гарсан шувууны аж ахуйн ойр орчимд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Голомтын ойролцоо 3-5 км-ийн бүсэд 13 ААН, байгууллагын 280 орчим мянган шувуу байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Гурвалжингийн гүүр нээгдлээ |
|
2010 оны 08 сарын 30 |
 Хичээлийн шинэ жил эхэлж олны хөл хөдөлгөөн буцлахаас өмнө “Гурвалжингийн гүүр” нээгдлээ. Анх 1989 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй өдийг хүрсэн энэ их ажлын ард гүйцэтгэгч байгууллагууд гарч байна. Өнгөрсөн жил цуцлагдаж байсан гүүрийн их засварыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эйч Кей Пэ” компани хийсэн бол замын ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалт” компани хариуцаж улсын комисст хүлээлгэн өгсөн юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
6 дүүрэгт 215 обьектийг чөлөөлж, явган хүний зам гаргана |
|
2010 оны 08 сарын 30 |
 Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж буй “Явган хүний зам” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийнхэн дүүргүүдээс ирүүлсэн судалгааг нэгтгээд байна. Дүүргийн газрын албадаас нийтийн эдэлбэрийн гудамж талбай, явган хүний замын байдалд үзлэг шалгалт хийж, дүүргийнхээ хэмжээнд явган хүний зам талбай хийж тохижуулах шаардлагатай байршил, явган хүний зам хаасан хашаа, өргөтгөл, объектуудын судалгааг гаргаж ирүүлжээ. Судалгаагаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 77 байршилд явган хүний замыг засах, газрыг чөлөөлөх, тохижуулна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Тооллого явуулах дотоод зохион байгуулалтаа сайтар хангахыг үүрэг болголоо |
|
2010 оны 08 сарын 30 |
|
72 хоногийн дараа эхлэх Монгол Улсын хүн, ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажил, гардан зохион байгуулах хүмүүсээ давтан сургах талаар орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удпирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр хотын дарга үүрэг болголоо.
10 жил тутам явагддаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг Нийслэлийн Засаг даргын баталсан “Хүн ам, орон сууцны тооллогыг нийслэл хотод зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ны дагуу хугацаанд нь өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг тэрбээр даалгаад, энэхүү ажлын үр дүнг иргэдэд сайтар ойлгуулахыг даалгасан байна.
Энэ удаагийн Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 11 дүгээр сарын 11-ний өдөр эхэлж, 7 хоногийн хугацаанд болох юм.
|
|
| << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 25 - 32 - 1128 | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ
|
|
Ханшийн мэдээ
|
|
|
Байгууллагуудын веб сайт |
|
|
|
|
|
Нийслэлийн Агаарын Чанарын Алба
| Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ |
 |
| Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно. |
 |
| Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо |
 |
| Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн |
|
| |
|
|
|
Зарлал
Зарлал
|
| 02.07.2010 |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
|
| Дэлгэрэнгүй... |
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
|
| 21.06.2010 |
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго:
Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй,
соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг
хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо,
ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж
байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
|
| Дэлгэрэнгүй... |
Архивын газраас сургалт зохионо
|
| 16.06.2010 |
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
ЗАР
|
| 21.04.2010 |
Сэтгүүлчдийг урьж байна
“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара” кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 05.04.2010 |
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
Зар
|
| 01.03.2010 |
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 21.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад
“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 / “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/ болон ХОМ1, ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
|
| Дэлгэрэнгүй... |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
|
| 11.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд 2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 07.01.2010 |
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу Холбоо барих утас: 320975
|
| Дэлгэрэнгүй... |
.
|
|
|