|
|
|
Чөлөөлөх дайны ялалтын баярын хурал боллоо |
|
2010 оны 09 сарын 03 |
 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн баярын хурал өчигдөр СТӨ-нд боллоо. Чөлөөлөх дайны ялалтын ойг Монгол улс ёслон тэмдэглэх түүхэн болон улс төрийн учир шалтгаантай бөгөөд олон жил ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр баярын хурлыг удирдан явууллаа. Хурлыг нээж хэлсэн үгэндээ, Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тэмцэж, залуу халуун нас, эрч хүч, оюун мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, баатарлаг эх орончдынхоо байгуулсан гавьяа, хойч үедээ үлдээсэн өв, уламжлал, үнэт зүйлсийг үнэлэн хүндэтгэж, тэднийхээ ач буяныг баярын энэ өдөр бахархан хүндэтгэж байна гэлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Буурлууд энгэртээ одон медалиа гялалзуулав |
|
2010 оны 09 сарын 02 |
 1945 оны чөлөөлөх дайны ялалтын ойг тохиолдуулан эх орныхоо төлөө амь насаа хайрлалгүй тэмцэж явсан зарим ахмад дайчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг буулган шагнал гардуулахаар болжээ. Цэргийн гавьаны улаан тугийн одон болон цэргийн гавяаны одон хүртэхээр болсон буурлууд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт цугларцгаалаа. Тэдэнд төр засгийн энэхүү нэр хүндтэй одонг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л. Болд, НИТХ-ын дарга Т. Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар нар энгэрт нь зүүж өглөө.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Нийслэлийн ногоон өдрүүд эхэллээ |
|
2010 оны 09 сарын 02 |
 Шинэ ургацын ногоог лангууны нэмэгдэлгүйгээр иргэддээ хүргэх “Нийслэлийн намрын ногоон өдрүүд-2010” задгай талбайн үзэсгэлэн худалдаа дүүргүүдэд ажиллаж эхэллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 1-нээс эхлэн зохиож буй үзэсгэлэн худалдаанд газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, өрх, ногоочдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэрэглэгч та бүхэн шинэхэн ургацын дээж амтлахыг хүсвэл Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүрийн урд талбай, мөн Хан-Уул дүүрэг дэх Скай хайпермаркет, Баянгол дүүрэгт Өргөө кинотеатрын замын урд “Смарт” худалдааны төв, Номин сүлжээний 1 дүгээр хорооллын “Өнөр” хайпермаркет, Чингэлтэй дүүрэг дэх БОНА ХХК-ийн байр буюу хуучнаар Мобикомын байрлаж байсан байрны урд талбайг тус тус зориорой.
|
|
|
2010 оны 09 сарын 01 |
 Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавхи, бүтээлч ур чадварт баримжаалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж буй боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж эрдэм номын гэгээн үйлсэд тань амжилт хүсье. Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг 12 жилийн сургалтын тогтолцоо түүнд шилжих шилжилтийн үйл явц тодорхойлж байгаа билээ. Боловсролын тогтолцооны энэхүү төгөлдөршлийг амжилтанд хүргэх арга зам нь оюунлиг, бүтээлч багшийн зөв сэтгэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэсэн суралцагчийн хичээл зүтгэл, эцэг эхийн оролцооны хамтын үйл ажиллагаа байх болно. 2010-2011 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 209 сургуульд 184351 сурагч, үүнээс 6 настай 18875 сурагч, 247 цэцэрлэгт 47369 хүүхэд сурч хүмүүжих гэж байна. Чадварлаг багшийн сурган хүмүүжүүлэх харилцаа бүх иргэдэд хүрч үйлчилдэг дэлхийн жишиг үзүүлэлтийг та бид хүлээн зөвшөөрч, сурган хүмүүжүүлэх харилцааны шинэчлэлийн суурь өөрчлөлтийг мэдэрч үйл ажиллагааныхаа агуулга, арга хэлбэрийг үндсээр нь өөрчлөн мөрдлөг болгох ёстой юм. Шинэ мянганы иргэдийн боловсрол эзэмших үйл явцыг чанар үр ашигт чиглүүлэн боловсролын салбарын бүхий л түвшний зорилго, зорилт үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллаж товлосон зорилтдоо хүрнэ гэдэгт итгэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
|
|
|
2500 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв |
|
2010 оны 09 сарын 01 |
 Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдэд баяр нэмсэн бас нэг үйл ажиллагаа 2500 хүүхэд хичээлийн хэрэгсэлтэй болсон явдал болов. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн зургаан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 2500 өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэл олголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр Чингэлтэй дүүргийн 72 дугаар дунд сургуулийн 37 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа. Засгийн газраас жил бүр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл олгодог байснаа больсон юм. Иймээс орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан Засаг дарга шийдвэр гаргаснаар 2500 хүүхэд бусадтайгаа мөр зэрэгцэн баярлаж чадахаар боллоо.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Эрүүл, аюулгүй орчинд онцгойлон анхаарна |
|
2010 оны 09 сарын 01 |
|
Монгол улсад олон орны багш сурган хүмүүжүүлэгч нарыг нэг дор цуглуулан Монгол хүүхдүүдэд чанартай боловсрол түгээдэг Монгол Оросын хамтарсан сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баяр өнөөдөр боллоо. Орос 3 гэж нэрлэж заншсан тус сургууль энэ хичээлийн жилд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах зорилт тавьжээ. Өмнөх жилүүдийн нэг адилаар элсэн суралцагчдын хөлд дараастай буй нь 1 дүгээр ангид орж байгаа хүүхдүүдээс харагдаж байлаа. Орос 3 дугаар сургууль хэзээ ямагт нэр хүндтэй байдаг нь төгсөгчид нь МУ болон ОХУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулийн гэрчилгээ авдагтай холбоотой. Түүнчлэн улсын тэргүүний сургуулиар 2 удаа шалгарч, ОХУ-ын төрийн Думын Чанартай боловсролын дипломын эзэн болж байсан байна. Өнөөдөр тус сургуульд ОХУ, АНУ, Австрали, Япон, Энэтхэг, Монголын 110 гаруй багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Дотоод гадаадын томоохон тэмцээн уралдаан, олимпиадад суралцагчид нь тогтмол амжилт үзүүлж байдаг Орос Монголын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг оролцож хүүхдүүдэд эрдэм номдоо шамдан суралцахыг хүсэн ерөөлөө.
|
|
|
Ерөнхий сайд, хотын мээр нар эрдмийн баярын нээлтэд оролцлоо |
|
2010 оны 09 сарын 01 |
 Бяцхан биедээ ахадсан гэмээр баарби, хүн аалз гээд төрөл бүрийн үлгэрийн баатруудын зурагтай цүнх үүрсэн өхөөрдөм жаалууд их эрдмийн өргөөнөө түүртсэн шинжгүй алхлах.
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр хүүхдүүдийн инээд хөөрөөр дүүрэн байна. Тэдэнтэй төрийн томчууд, нийслэлийн удирдлагууд эрдмийн өргөөний их хонхыг цохилоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг даргын I орлогч Б.Баатарзориг, БСШУЯ-ны ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг нарын хамт Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо. Ерөнхий сайд С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар 35 дугаар сургуулиар өглөө зочилж, 72-дугаар сургуульд дараа нь очлоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, НИТХ-ын дарга Т.Билэгт нар 106 дугаар сургууль, МУИС-ын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэлээ |
|
2010 оны 09 сарын 01 |
 ...Улаанбаатар Сөүлийн хотуудын хамтын харилцааны талаар хотын удирдлагуудтай уулзах үеэрээ олон санал солилцоно гэдэгт итгэлтэй байна хэмээн НИТХ-ын дарга Т.Билэгт БНСУ-ын Азийн хүүхдийн сангийн тэргүүн Ким Жон Гу-тай уулзахдаа хэллээ. Тэрбээр түүнд хандаж, хоёр орны харилцаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг хотын удпирдлагын хувьд хэлэхэд таатай байна гэлээ. Өөрийн биеэр Сөүл хотын даргад Улаанбаатар хотод айлчлах урилгыг минь дамжуулж өгнө үү хэмээн мөн хүслээ.
Ким Жон Гу “Биднийг найрсаг дотно хүлээж авсанд талархлаа. Есдүгээр сарын 22-нд намрын баяр болж амралт эхэлдэг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
| << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 17 - 24 - 1128 | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ
|
|
Ханшийн мэдээ
|
|
|
Байгууллагуудын веб сайт |
|
|
|
|
|
Нийслэлийн Агаарын Чанарын Алба
| Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ |
 |
| Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно. |
 |
| Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо |
 |
| Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн |
|
| |
|
|
|
Зарлал
Зарлал
|
| 02.07.2010 |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
|
| Дэлгэрэнгүй... |
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
|
| 21.06.2010 |
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго:
Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй,
соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг
хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо,
ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж
байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
|
| Дэлгэрэнгүй... |
Архивын газраас сургалт зохионо
|
| 16.06.2010 |
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
ЗАР
|
| 21.04.2010 |
Сэтгүүлчдийг урьж байна
“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара” кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 05.04.2010 |
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
Зар
|
| 01.03.2010 |
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 21.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад
“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 / “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/ болон ХОМ1, ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
|
| Дэлгэрэнгүй... |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
|
| 11.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд 2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 07.01.2010 |
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу Холбоо барих утас: 320975
|
| Дэлгэрэнгүй... |
.
|
|
|