English || Монгол
Нүүр хуудас arrow Мэдээ мэдээлэл arrow Далан хааж барьсан барилгыг нураалаа
Далан хааж барьсан барилгыг нураалаа | Хэвлэх |
  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн болж, түрүүчийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн талаар мэдээлэл сонсож, цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын түрүүчийн шуурхай зөвлөлгөөнөөс “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын албан даалгаварыг хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгосон.
  Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох газрууд үерийн усны шуудууг хаасан саадуудыг зайлуулах, далан сувгыг цэвэрлэж, сэргээх, зам гармыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баруун уулын үерийн ус зайлуулах сувгийг хааж, түр барилга барьж, өргөгч цамхаг байрлуулсан “Русский констракшн” ХХК-ний өргөгч цамхаг, түр барилгыг буулгаж, даланг сэргээн цэвэрлэж дуусаад байна. Мөн Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын 2 метр зузаан хөлдүүсийг цэвэрлэн ус урсахад саадгүй болгосны зэрэгцээ, Туул голын мөс нимгэрч байгаатай холбоотойгоор Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт мөсөн дээгүүр гарч байгаа явган хүн болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөнөөр энэхүү мэдээллийг сонсоод, цаашид цас хайлж, шар усны үер эхлэхээс урьтаж, үер ус, далан сувгийн аманд буусан айл өрхөд анхаарал хандуулж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.
   Мөн өмнөх шуурхайгаас өгөгдсөн дүүргүүдэд 2010 онд хийгдэх тохижилтын ажлын жагсаалтыг гаргаж, зураг төслийг боловсруулах үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гарган, Ерөнхий менежерээр батлуулсан байна. Энэ жилийн тохижилтын ажилд хотын хөрөнгөөр 300 сая, дүүргийн хөрөнгөөр 987,6 сая, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 3975,8 сая, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр 4171,5 сая төгрөгийн тохижилтын ажил хийхээр төлөвлөж,  зураг төсвийг нь хийлгэж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа ажээ. 
Хотын удирдлага нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллого зохион явуулахтай холбогдуулан бэлтгэл, зохион байгуулалтыг зохицуулах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг өгсний дагуу ЗАА, Нийслэлийн Автозамын газар, Тээврийн газар, Замын цагдаагийн газрууд 2 удаа уулзалт зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээний 2010 оны автотээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын ажил энэ жил урьд жилүүдийнхээс онцлогтойгоор зохион байгуулагдах бөгөөд тээврийн хэрэгслийн татварыг Автозамын санд төвлөрүүлэх, хураах ажлыг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 45 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.  Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүгийн мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд хүүхдийн түргэний дуудлага цөөрсөн бөгөөд эмнэлэгүүдэд томуугийн халдвараар өвчилсөн хүүхдийн хэвтэлт багассан байна.
Зөвлөлгөөний төгсгөлд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, 4 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй гадаад, дотоодын донор байгууллагын төлөөлөл оролцсон Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөнд танилцуулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэ сарын 20 гэхэд нэгтгэж дуусгах, 4 сараас эхлэх нийслэл, дүүргийн иргэдтэй хийх уулзалтыг өвөрмөц хэлбэрээр үр дүнд хүрсэн ажил болгон зохион байгуулахад бэлтгэхийг үүрэг болголоо.


 
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Ханшийн мэдээ

 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
surgah1.jpg
surgah1.jpg
surgah1.jpg
citycouncil.png
ubregion.png
mayor.png
ubservice.png
Байгууллагуудын веб сайт

Төрийн цол, одон медаль

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зарлал
02.07.2010
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
Төрийн албаны зөвлөл

Дэлгэрэнгүй...
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
21.06.2010

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол

Уралдааны зорилго:     

Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг  багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
 

Дэлгэрэнгүй...
Архивын газраас сургалт зохионо
16.06.2010
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.



Дэлгэрэнгүй...
ЗАР
21.04.2010

Сэтгүүлчдийг урьж байна


“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара”  кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355




Дэлгэрэнгүй...
Зарлал
05.04.2010
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги  зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДСОН ХҮМҮҮС
22.03.2010

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2010 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 64 ТОГТООЛООР ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДОЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  УЛАМЖЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НЭР




Дэлгэрэнгүй...
Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

Та төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ямар мэдээллийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй гэж үзэж байна вэ�
 

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар