|
|
|
Цэрэг татлага энэ сарын 11-нд эхэлнэ |
| Хэвлэх |
|
|
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цэрэг татлагын хугацаа хойшлогдоод байсан юм. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан учраас нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг энэ долоо хоногт явуулахаар болжээ. Бэлтгэл ажил хангагдсан уу?
-Хангагдсан байсан. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарлан дуудах
хуудсыг тарааж эхэлсэн. Тараалтын явц 90.9 хувьтай байна. Цэрэг татлага
энэ долоо хоногт тодруулж хэлбэл, 11-13-ны өдөр болно.
-Цэрэг татлага хаана болох гэж байна вэ?
-Захын
гурван дүүргийн тухайд жилд нэг удаа цэрэг татлага явагддаг. Энэ удаад
Багануур дүүрэг өнжиж байгаа. Төвийн зургаан дүүрэг болон Багахангай,
Налайх дүүрэгт цэрэг татлага болно. Байршлын тухайд Баянгол дүүрэг
Анагаах ухааны коллеж дээр, Баянзүрх дүүрэг ерөнхий боловсролын 55
дугаар, Сүхбаатар 31 дүгээр, Сонгинохайрхан 83 дугаар, Хан-Уул 52
дугаар, Чингэлтэй 24 дугээр сургууль дээр явагдана.
-Багануур дүүргийн цэрэгтатлага хэзээ болох юм бэ?
-Ирэх тавдугаар сард Багануур дуүрэгт цэрэг татлага болно.
-Цэргийн насны иргэд ямар бичиг баримттай ирэх ёстой вэ?
-Иргэний
үнэмлэх, цэргийн үурэгтний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын
дэвтэр, их дээд сургуульд сурч байгаа бол оюутны үнэмлэх, сургалтын
төлбөрийн баримт зэрэгтэй ирнэ гэлээ.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ
|
|
Ханшийн мэдээ
|
|
|
Байгууллагуудын веб сайт |
|
|
|
|
|
Нийслэлийн Агаарын Чанарын Алба
| Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ |
 |
| Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно. |
 |
| Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо |
 |
| Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн |
|
| |
|
|
|
Зарлал
Зарлал
|
| 02.07.2010 |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
|
| Дэлгэрэнгүй... |
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
|
| 21.06.2010 |
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго:
Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй,
соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг
хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо,
ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж
байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
|
| Дэлгэрэнгүй... |
Архивын газраас сургалт зохионо
|
| 16.06.2010 |
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
ЗАР
|
| 21.04.2010 |
Сэтгүүлчдийг урьж байна
“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара” кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 05.04.2010 |
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
Зар
|
| 01.03.2010 |
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 21.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад
“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 / “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/ болон ХОМ1, ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
|
| Дэлгэрэнгүй... |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
|
| 11.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд 2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 07.01.2010 |
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу Холбоо барих утас: 320975
|
| Дэлгэрэнгүй... |
.
Санал асуулга
|
|
|