English || Монгол
Нүүр хуудас
| Хэвлэх |
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ НИЙСЛЭЛД АМЖИЛТТАЙ
ЯВАГДАЖ ДУУСЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайдын “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” зохион байгуулах тухай 2007 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 37 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 257 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар ахлуулсан 29 хүний бүрэлдхүүнтэй комисс томилон  ажиллуулж үзлэгт хамрагдах байгууллагуудын жагсаалт, Нийслэлийн салбар комиссоос хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө, Нийслэлийн салбар комисс, ажлын хэсгийн үзлэг явуулах хуваарь, Дүүргүүдийн салбар комиссоор шалгагдах байгууллагууд болон зохион байгуулах ажлын хүрээнд өгөх зөвлөмж зэргийг боловсруулан Нийслэлийн  салбар комисс, дүүргийн салбар комисс, байгууллагын комисс гэсэн чиглэлээр зохион байгуулалт хийж хот дүүргийн, нутгийн захиргааны болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг яамд, газрын харьяа босоо удирдлагатай байгууллагууд тэрчлэн  Сууц өмчлөгчдийн холбоонууд, өрхийн эмнэлгүүд зэргийг хамруулан  өргөн хүрээнд явуулахаар салбар комиссын чиглэл гарган   8 дугаар  сарын 17-ноос эхлэн  2 үе шаттайгаар явуулж  дуусгалаа.
Төлөвлөгөөт хугацаанд:    
•    Нийслэл, дүүргийн салбар комисс буюу ажлын хэсгийн гишүүдэд үзлэг явуулах чиглэлээр нэгдсэн чиглэл өгөх
•    Улсын үзлэгийн зорилго, чиглэл, бэлтгэл ажил, явцын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчлах
•    Улсын үзлэгийн удирдамж, чиглэлийн хүрээнд салбарын хууль тогтоомжийн чиглэлээр архив, бичиг хэргийн ажилтнуудад нэгдсэн сургалт семинар зохион байгуулах
•    Нийслэлийн болон дүүргүүдийн салбар комиссын гишүүд, байгууллагын удирдлагуудад нэгдсэн сургалт, семинар явуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гарын авлага материалаар хангах
•    Арга зүйн заавар зөвлөгөөг хэсэгчлэн өгөх зэрэг ажлуудыг хийж үр дүнг тооцон ажиллав.
Нийслэлийн  9 дүүрэгт  салбар комиссын гишүүн бөгөөд ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг үзлэгийг явуулсан ба  нийслэлд  бусад 16 гишүүн  ахлан НЗДТГ-ын хэлтэс албад, НМТГ, ЗАА, ӨХГ, ЭМГ, НАГ хамтран тус бүр 6-7 хүний бүрэлдхүүнтэй нийт 31 төрийн албан хаагч оролцож ажлын 6 хэсэг ажиллаж  үзлэгийг гардан зохион байгуулсан салбар комиссын гишүүд    нийт   78  хүн  өдөр  624   цаг хуваарь графикийн дагуу бүрэн ажилласан байна.

Үзлэгт Нийслэлийн салбар комиссоор нийслэлийн дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газар,  зарим улсын болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, орон сууцны компаниуд зэрэг 155 байгууллага шалгагдахаас 141 байгууллага шалгагдаж Төрийн ажлын зохион байгуулалтын дүнгээр  87,9 хувь,  албан хэрэг хөтлөлтийн дүнгээр 85,2 хувь,  архивын дүнгээр 83,7 хувь, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгээр 80,2 хувь  ерөнхий дүнгээр 84,3 хувьтай буюу В “ Сайн ” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Нийслэлийн дүүргүүдийн  хэмжээнд  698  байгууллага шалгагдахаас 619 байгууллага  шалгагдаж Төрийн ажлын зохион байгуулалтын дүнгээр  85,2 хувь, албан хэрэг хөтлөлтийн дүнгээр 86,7 хувь, архивын дүнгээр 82,7 хувь, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгээр 74,6 хувь, Нийслэлийн ерөнхий дүнгээр 82,3 хувьтай буюу В “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Үзлэгт хамрагдсан ихэнх байгууллагууд  тусгай төлөвлөгөө гарган биелэлтийг хангаж ажилласан бөгөөд нэгдсэн  дүнгээр  Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Яаралтай тусламжийн төв, ОСНАА-н Дулаан-өргөө компани зэрэг байгууллага  салбарын хэмжээндээ тэргүүлж байгаа бол Багануур дүүргийн ИТХ, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Хонхор тосгоны эмнэлэг, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Толгойт-Инк, Өнөр горхи, Багануур-Ус, Дохиолол хамгаалал НӨҮГ  салбартаа сүүлдэж  хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэн  байна.  

Үзлэгт хамрагдах ёстой хуваарьт орсон байгууллагуудаас хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан үйл ажиллагаа тогтвортой бус архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн /Төв цэнгэлдэх хүрээлэн, Дарцагт, Багахангайн мах боловсруулах үйлдвэр, Уламжлалт эм, эмийн ургамал компани, Үндэсний соёл амралтын хүрээлэн / нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр бүрэн хувьчлагдсан /Улаанбаатар таймс сонины газар, Цэцэрлэгжилт компани, Гэрэлтүүлэг чимэглэл компани, Хүүхдийн клиник сувилал 20/, дээд газраас төв комисст шалгагдсан гэх үндэслэлээр /Нийслэлийн замын цагдаагийн газар/,  Шинээр үүсэн байгуулагдаад удаагүй байгаа архивын баримт бичиг үүсээгүй /Улаанбаатар бизнес хөгжлийн төв/, Дээд газрын архивт баримт бичгээ шилжүүлдэг/ Баруун түгээх төв, зүүн түгээх төв/ гэсэн тус тусын үндэслэлээр  нэр бүхий  13 байгууллагыг үзлэгийн үндсэн үзүүлэлт аргачлалын дагуу дүгнэх боломжгүй гэж үзсэн байна.

Үзлэгийн нэгдсэн дүнгээс харахад Захирагчийн ажлын албаны харьяа газрууд /78,3 хувь/, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд /71,2 хувь/, Орон сууцны компаниуд /74,3 хувь/ гэсэн байгууллагууд доогуур  үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Энэ нь нийслэлийн архиваас аргазүйн зөвлөгөө авч ажилладаг, хяналт шалгалтанд хамрагддаг байгууллагуудын архивын ажил харьцангуй сайн байхад Нийслэлийн өмчит болон дээд газраас нэгдсэн удирдлагаар хангагддаг гэсэн утгаараа мэргэжлийн байгууллагатай төдийлөн харьцдаггүй байгууллагууд дээр зөрчил дутагдал нилээд ажиглагдаж байгаад дүгнэлт хийж цаашид энэ асуудалд анхаарч ажиллах зүйтэй гэж үзлээ.




 
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Ханшийн мэдээ

 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
surgah1.jpg
surgah1.jpg
surgah1.jpg
citycouncil.png
ubregion.png
mayor.png
ubservice.png
Байгууллагуудын веб сайт

Төрийн цол, одон медаль

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зарлал
02.07.2010
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
Төрийн албаны зөвлөл

Дэлгэрэнгүй...
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
21.06.2010

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол

Уралдааны зорилго:     

Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг  багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
 

Дэлгэрэнгүй...
Архивын газраас сургалт зохионо
16.06.2010
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.



Дэлгэрэнгүй...
ЗАР
21.04.2010

Сэтгүүлчдийг урьж байна


“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара”  кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355




Дэлгэрэнгүй...
Зарлал
05.04.2010
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги  зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДСОН ХҮМҮҮС
22.03.2010

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2010 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 64 ТОГТООЛООР ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДОЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  УЛАМЖЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НЭР




Дэлгэрэнгүй...
Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар