English || Монгол
Нүүр хуудас arrow 370 жил
Газар зохион байгуулалт | Хэвлэх |

1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ДУГААР-303 /2008 он/ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ДУГААР-303 ХАВСРАЛТ: УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР


2. НИЙСЛЭЛИЙН 2008 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

3. НИЙСЛЭЛИЙН 2009 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ

4. ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ

 Ашиглаагүй газруудыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Хашаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд эзэнгүй, хашаа хатгачихсан, удаан хугацаанд зориулалтаар нь ашиглаагүй газрыг ийнхүү хуулийн дагуу эрхийг нь цуцалж байна. Газраа авчихаад зориулалтаар нь ашиглаагүй хоёр жил болбол хуулийн дагуу хураан авах ёстой. Үүний дагуу аж ахуй нэгжүүдийн газрыг эзэмших эрхийг нь хүчингүй болгож дуудлага худалдаанд оролцуулах гэж байна. Энд тэнд хашаа хатгаад жил хоёр жил болсон хэрнээ юу ч баригдахгүй байдаг. Иймэрхүү байдалтай 2-оос дээш жил болсон аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна. Үүнээс гадна 2009 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоёр байршилд дуудлага худалдааг ирэх сараас зохион байгуулах гэж байна. Үүний нэг болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутагт Шижирийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар дөрвөн га газрыг дуудлагаар худалдах аж. Мөн БЗД-ийн 11-р хорооны нутагт “Ургах наран” хорооллын урд хэсэгт налайх чиглэлийн автозам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар гурван га газрыг дуудлагаар худалдахаар болжээ.

 Дуудлага худалдаанд урьж байна

 

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 9 сарын 1-ны өдрийн 449 дүгээр захирамжийг үндэслэн дор дурьдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна.
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордны 14 давхарт 2009 оны 10 сарын 8-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.   

д/д


Газрын байршил

Зориулалт

Талбай
/га/

Дуудлага худалдааны анхны үнэ
/мян.төг/

0

1

2

3

4

1

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шижирийн аманд

аялал жуулчлалын цогцолбор

4.0

249 100.0

2

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ургах наран” орон сууцны хорооллын урд хэсэгт, зүүн аймаг Налайхын чиглэлийн авто зам дагуу

худалдаа үйлчилгээ

1.0

88 900.0

1.0

88 900.0

1.0

88 900.0

Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2009 оны 10 сарын 5-ны өдрөөс эхлэн 9-18 цагийн хооронд Нийслэлийн Газрын албаны 304 дугаар өрөөнд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /хүсэлтийн хуудсыг Нийслэлийн Газрын албанаас авна/
- Төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний болон аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчингийн мөнгө төлсөн баримт. Дэнчингийн хэмжээ дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг Улаанбаатар банк Нийслэлийн Газрын албаны 2611036075 дугаарын дансанд тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Газрын албаны 304 дугаар өрөөнд өгнө.

Харилцах утас: 99116174, 99122353
15160 Улаанбаатар хот.
Чингэлтэй дүүрэг. Ц.Жигжиджавын гудамж-9.
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордон
Нийслэлийн Газрын алба
Нээлттэй дуудлага худалдаанд өрсөлдөгч байсангүй
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 9 сарын 1-ны өдрийн 449 дүгээр захирамжийг үндэслэн Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 8-ны өдөр газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Уг дуудлага худалдаанд 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Шижирийн аман дахь 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, Баянзүрх дүүргийн 11-р хороо “Ургах наран” хорооллын урд хэсэгт 3 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар зарласан боловч дээрхи 2 байршилд нэг, нэг санал ирж Засгийн Газрын 28 дугаар тогтоолын дагуу өрсөлдөгчгүйн улмаас дуудлага худалдааг явуулах боломжгүй болсон аж.
Иймээс Нийслэлийн Газрын албанаас тус 2 байршилд дахин дуудлага худалдааг зохион байгуулахаар болжээ. 2003 онд Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны журам батлагдсанаас хойш нийт 24 удаа дуудлага худалдаа болж, улсын төсөвт 4.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
 
Газрын төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа газрын төлбөрөө төлөх ёстой. Энэ төлбөр нь төсөв бүрдүүлэх томоохон эх үүсвэр болдог. Харин ашиглаж, эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг хэдэн жилээр ч төлөөгүй тохиолдол гарсаар байна. Энэ тохиолдолд газрын эрхийг нь цуцалж, хураах арга хэмжээ авдаг байна. Нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэгтэй энэ талаар ярилцлаа.
-Нийслэлийн газрыг хэдэн хэсэгт хувааж, төлбөр ногдуулдаг вэ? Бүс бүрийн үнэлгээ ямар байдаг вэ? Тухайлбал нэгдүгээр бүсийн газар ямар төлбөртэй вэ?
-Нийслэлийн газар нутаг таван үнэлгээний бүстэй. Төвийн зургаан дүүрэг нь гурван бүсэд хуваагддаг. Алслагдсан гурван дүүрэг нь хоёр бүстэй байдаг. Төв суурин бүсэд газрын төлбөрийг тогтооход 0.1-1 хүртэл хувийн итгэлцүүр авч бодож гаргана гэж Газрын тухай хуулинд заасан. Тэгэхээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нэг метр квадрат газарт 44-440 хүртэл төгрөгийн төлбөр ногдуулдаг. Энэ нь үнэлгээний нэгдүгээр бүсэд худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг» нэг-метр квадрат газар 440 төгрөгийн үнэлгээтэй гэсэн үг.Харин гуравдугаар  бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар газар ашиглаж байгаа бол  44 төгрөгийн төлбөр ноогддог.Алслагдсан  гурван дүүрэгт  8-40 төгрөг хүртэл байдаг.
-Газрын төлбөр нь нийслэлийн төсвийг  бүрдүүлэх гол хүчин зүйлийн нэг. Тэгэхээр нийслэлийн иргэд аж ахуйн нэгжүүд газар ашигласныхаа төлбөрийг бүрэн гүйцэд  төлж байна уу
-Гуравдугаар улирлын тайлангаар нийслэлд газар эзэмшигч, ашиглагчдын  тоо 12500-гаад болоод байна. Энэ тооцоонд  зуслангийн газар болон гэр хороололд  өмчлөх эрхээ аваагүй байгаа газар ороогүй. Харин 12500 ашиглагчид нь аж ахуйн  зориулалттай  төсвийн шашны байгууллага, нисэх, буудал,  төмөр зам бүгд  багтаж байгаа. Энэ гэрээгээр  үзвэл нэг  жилд 10 тэрбум  төгрөг  нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой. Газрын төлбөрийн тухай  хуулиар бол  тухайн жилийн  газрын төлбөрийг  төлөх эцсийн  хугацаа нь  улирал бүрийн  эхний сарын 25-ны өдөр  байдаг. Энэ улирлын  төлбөрөө төлөх хугацаа нь  аравдугаар сарын 25. Тэгэхээр дөрөвдүгээр улирлын тухайд газрын төлбөрөө хийх хугацаа аль хэдийнэ дууссан.
-Тэгвэл хугацаа нь дуусчихаад байхад газрын төлбөрөө хийгээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Төлбөр, Газрын тухай, Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа. Хоёр бөгөөд түүнээс дээш жил газрын төлбөрөө төлөөгүй удаа дараа шаардуулдаг иргэн, аж ахуйн нэгж бий. Тэндэнд эхний ээлжинд мэдэгдэл, шаардах хуудсаа өгч, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Бүр болохгүй бол шүүхэд хандаж, шийдвэр гаргуулдаг. II, III улиралд шүүхэд шилжүүлсэн 121 материал байна. Дахиад материалаа шүүгээд өнөөдөр гэхэд шүүхэд 200-гаад материал шилжүүлэх гээд байж байна. Хэдий шүүхэд очсон ч төлбөрөө шийдвэрлээгүй тохиолдол бий. Тэгэхээр бидний хамгийн эцсийн арга хэмжээ болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын эрхийг нь хүчингүй болгоно. Бид 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлбөрөө хий гэсэн хугацаа өгсөн байгаа. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй бол нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг хүчингүй болгож, дахин хуваарилалт эсвэл дуудлага худалдаанд оруулна. Газрын эрх нь хүчингүй болсон тохиолдолд тухайн газар эзэмшигч, ашиглагч газрын гэрчилгээгээ хураалгаж, газраа чөлөөлж өгөх ёстой. Хэрэв чөлөөлөөгүй тохиолдолд албадан буулгана.
-Хэрэв эзэмшигч, ашиглагч нь газар дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байвал яах вэ?
-Газрын төлбөрт үүсээд байгаа өрийг барилга байгууламжийн үнэлгээний хэдэн хувийг эзэлж байгааг тогтооно. Тэгээд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ. Эсвэл барилгыг нь албадан буулгах шүүхийн шийдвэр гаргуулна. Тэгэхээр иргэн, аж ахуйн нэгжүүд барилга байгууламжаа албадан буулгуулахгүйн тулд газрын төлбөрөө цаг тухайд нь төлдөг байх хэрэгтэй.
-Нийслэлд газрын төлбөрөө төлөөгүйгээс эрхээ цуцлуулах хэмжээнд хүрсэн хэчнээн аж ахуйн нэгж байдаг вэ?
-Хоёр буюу түүнээс дээш жил газрын төлбөрөө төлөөгүй 150-иад иргэн, аж ахуйн нэг-жийн тооцоо гарсан. Бид дахиад судалгаа хийнэ. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд хоёр буюу түүнээс дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшээгүй тохиолдолд газрын эрхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ дагуу жагсаалт гаргаж байгаа. Урьдчилсан байдлаар 40-өөд байгууллага бий гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр хоёр заалтаар газрын эрхийг цуцална.
-Газраа өмчлөөд авсан иргэдийн хувьд газрын татвар төлнө. Тэгвэл 0.07 га газартай иргэн жилд ямар хэмжээний татвар төлөх вэ?
-Өмчлөгдсөн газар нь амины орон сууц. гэр хороол-лын хашааны зориулалттай газар гэсэн үг. Хуулиараа бол 0.07 га буюу 700 метр квадрат гаэар байна. 700 метр квадрат газар эзэмшиж байгаа тохиолдолд газрын төлбөр нь 30800 төгрөг болно. Энэ мөнгөний 90 хувийг төр дааж, чөлөөлдөг. Тэгэхээр тухайн иргэн 10 хувь буюу 3080 төгрөг төлнө гэсэн үг. Харин хувьчлаад, өөрийн өмч болгоод авсан бол газрын татвар 55440 төгрөг болно. Үүний 95 хувийг нь төр чөлөөлөхөд өмчилж байгаа 700 метр газарт 2772 төгрөг төлнө. Энэ нь газар эзэмшиж байгаагаас 308 төгрөгөөр хямд гэсэн үг. Газар өмчлөлийг эрчимжүүлэхээс гадна иргэдийг хувийн өмчтэй болгох үүднээс татварын хөнгөлөлт үзүүлдэг.
-Газраа өмчилж авчихаад татвараа төлдөггүй иргэд хэр байдаг бол?
-Үүний тооцоо судалгаа нь манай дээр биш татварын албанд гардаг. Гэхдээ нэлээд иргэн байдаг юм шиг байна лээ. Манай иргэд газраа өмчлөөд авсан л бол ямар ч татвар төлөхгүй, үнэгүй гэж ойлгодог. Бас мэдэж байгаа хэрнээ үүргээ биелүүлдэггүй иргэд ч бий. Миний газрын эрхийг цуцлаад хураагаад авч чадахгүй гэсэн ойлголттой байдаг байх. Гэхдээ хууль эрхзүй ч өөрчлөгдөж, нарийн болж байгаа. Иргэд үүнийг ойлгож, ухамсарлан үүргээ биелүүлж байх  ёстой. Эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа ялгаагүй. Учир нь энэ бүхэн чинь төсөв бүрдүүлэх нэг эх үүсвэр. Хэрэв төсөв тасалдвал түүнтэй холбоотой бүх үйл ажиллагаа тасалдана гэсэн үг. Тэгэхээр иргэн, аж ахуйн нэгжүүд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байх ёстой.
 


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, 14 ДҮГЭЭР ХОРООЛОЛ

logo.jpg

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 14-р хорооллын ерөнхий төлөвлөгөө

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

bilegt.jpg

Хан-Уул дүүрэг, орон сууцны шинэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

РАДИА ТЕЛЕВИЗИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ОРЧИН;

urgudul.png

РТХЭГ-ын орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

СҮХБААТАР ДҮҮРЭГ, VII ХОРООЛОЛ

turUILch.png

Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО /7-Р ХЭСГИЙН ЗАДГАЙ/

bvs.jpg

Айл өрхийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлж шинээр байршуулах ерөнхий төлөвлөгөө

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРГУУД БОЛОН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Ханшийн мэдээ

 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
surgah1.jpg
surgah1.jpg
surgah1.jpg
citycouncil.png
ubregion.png
mayor.png
ubservice.png
Байгууллагуудын веб сайт

Төрийн цол, одон медаль

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зарлал
02.07.2010
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
Төрийн албаны зөвлөл

Дэлгэрэнгүй...
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
21.06.2010

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол

Уралдааны зорилго:     

Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг  багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
 

Дэлгэрэнгүй...
Архивын газраас сургалт зохионо
16.06.2010
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.



Дэлгэрэнгүй...
ЗАР
21.04.2010

Сэтгүүлчдийг урьж байна


“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара”  кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355




Дэлгэрэнгүй...
Зарлал
05.04.2010
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги  зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДСОН ХҮМҮҮС
22.03.2010

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2010 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 64 ТОГТООЛООР ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ТОДОРХОЙЛОГДОЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  УЛАМЖЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НЭР




Дэлгэрэнгүй...
Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар