|
|
Мэдээ
|
“Улаанбаатар Түншлэл” Олон Улсын Намрын 14 дэх Үзэсгэлэн Яармаг |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 08 |
|
“Улаанбаатар Түншлэл” Олон Улсын Намрын 14 дэх
Үзэсгэлэн Яармаг
Ulaanbaatar-Partnership
International Autumn trade fair
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим , Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран , МҮХАҮТанхим үүсэн байгууллагдсаны
50 жил, Нийслэл хот байгууллагдсаны 371 жил , Монгол Улсад Хүнсний Аж Үйлдвэр үүсч хөгжсний 80жилийн ойн нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд болон Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг “Бизнесийн Шинтгэлийн жил” МҮХАҮТанхимаас 2010 оныг “Ногоон Эдийн Засаг Ногоон Бизнесийг Дэмжих жил” болгон заралсантай холбогдуулан
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Гэр хороололд босгосон диваажин |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 08 |
 Гэр хороолол гэхээр хог, шороо хийссэн ахуй ихэнхдээ угтдаг бол тэр орчинд бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан айл өрх ч нийслэл хотод цөөнгүй байна. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаад байх энэ айл ажилсаг гэр бүл болохоо үүднээсээ л шуудхан илтгэв. Цэлгэрхэн хашаан дотор нүнжиг заасан хауз бариад зогсохгүй нүд унагах гол зүйл нь Н.Батсүхийн хашаан доторх цэцэрлэг байсан юм. Нийслэлийн 71 дүгээр дунд сургуульд слесарь ажилтай шавилхан залуу 20-иод жил ноцолдож байж энэ бүхнийг өнөөгийн түвшинд хүргэснээ хэллээ. Тэдний хашаанд 7-8 төрлийн жимсний мод ургаад зогсохгүй өнгө, үнэрээрээ арааны шүлс асгаруулж байлаа. Давжаа алим л гэхэд идэхэд аль хэдийнэ бэлэн болжээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Ерөнхий менежер халаалтын зуухнуудыг шалгав |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 08 |
|
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат зарим газруудын халаалтын зуухаар очиж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай нь танилцлаа. Ерөнхий менежерийн эхлээд очсон Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газрын харьяа Баянзүрх дүүргийн УС-15 нь 5 байрны 400 гаруй айл өрхийг халаалтаар хангадаг. Өнөө жил нийслэлээс 410 сая төгрөг гаргаж урсгал засвар болон гаднах талбайн 630 метр шугамыг шинэчлэн тавьснаар эндээс халаалтаа авдаг айл өрхүүд өвлийг өнтөй давах боломжтой болжээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаанд оролцоорой |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 08 |
Монгол Улсын нийслэлийг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтэт
боломжийг үр дүнтэй ашиглах зорилгоор “Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн
технологийн оновчтой шийдэл” сэдэвт уралдаан зарлаж байна. Ивээн
тэтгэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар оролцож байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Цэргүүд шатсан ойг сэргээнэ |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 08 |
 Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмнө нь хувийн компаниудаар хийлгүүлдэг байсан нийслэлийн ногоон бүсийн ой цэвэрлэгээний ажлыг өнөө жилээс эхлэн Зэвсэгт хүчний анги салбараар гүйцэтгүүлэхээр болсон. Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан нийслэлийн ногоон бүсэд ой цэвэрлэх ажлыг эхлээд байна.
Нийслэлийн Байгаль хамгаалах газар болон Ойн газрын мэргэжилтнүүд цэвэрлэгээ хийж буй газарт очиж, хэрхэн огтлох, цэвэрлэгээг яаж явуулах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Нийслэл, дүүргийн удирдлагууд Чингэлтэй дүүрэгт ажиллалаа |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 07 |
|
Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон дүүргийн Засаг дарга нар амралтын өдрөөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тус дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Чингэлтэй дүүрэг нь 2010 онд тохижилт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхлүүлсний дотроос олон улсын жижигт нийцүүлэн, стандартын өндөр түвшинд тохижуулж буй “Тусгаар тогтнолын талбай”-н ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү ажил ерөнхийдөө ирэх сард дуусах боловч тохижилтын ажлыг нь цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгийн тохижилт ч амжилттай үргэлжилж байна. Урт настай, удаан эдэлгээтэй зүйл хийхийн тулд эдгээр бүтээн байгуулалтад байгалийн цэвэр чулуу ашиглаж байгаа гэдгээ дүүргийн удирдлага онцолж байсан.
Чингэлтэйнхэн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайг иж бүрэн тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгох, боловсролын хамрах хүрээг өргөтгөн сургалтын орчинг сайжруулах олон ажил хийж байгаагийн зэрэгцээ мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар 19 хороог өндөр хурдны шилэн кабелиар холбосон байна.
|
|
|
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулна |
| Хэвлэх |
|
|
2010 оны 09 сарын 06 |
|
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан, Санаачилгыг дэмжих тухай,Тамхи худалдах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам, Нийслэлийн Засаг даргын, Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр шалгаруулах хөдөлгөөн өрнүүлэн ажиллах, тухай захирамжийг танилцуулах уулзалт болло. Нийслэлийн зарим харьяа газрын удирдлага, есөн дүүргийн Засаг дарга, Их, дээд сургуулиудын захирал оролцох аж. Корпорайт зочид буудлын 3 давхарт болох уулзалт 2010 оны есдүгээр сарын 3-нд болсон юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
| | << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
| | Үр дүн 1 - 11 - 1765 | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ
|
|
Ханшийн мэдээ
|
|
|
Байгууллагуудын веб сайт |
|
|
|
|
|
Нийслэлийн Агаарын Чанарын Алба
| Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ |
 |
| Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно. |
 |
| Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо |
 |
| Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн |
|
| |
|
|
|
Зарлал
Зарлал
|
| 02.07.2010 |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 03-04-нд явагдсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлээ.
|
| Дэлгэрэнгүй... |
"Миний Улаанбаатар" гар зургийн уралдаан болно
|
| 21.06.2010 |
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго:
Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй,
соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг
хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо,
ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж
байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний
Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
|
| Дэлгэрэнгүй... |
Архивын газраас сургалт зохионо
|
| 16.06.2010 |
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРААС НЭГДСЭН СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн Архивын газраас дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтуудыг явуулах гэж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
ЗАР
|
| 21.04.2010 |
Сэтгүүлчдийг урьж байна
“Боловсрол, Чанар, Хариуцлага” сэдвээр сэтгүүлчдийн дунд өрнөх өглөөний цай уулзалтад урьж байна.
Уулзалтад оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн “Няара” кафед хүрэлцэн ирнэ үү. /Хуучнаар Туул рестораны баруун талд байрлана/
Уулзалт баасан гаригт 08.00 цагт эхэлнэ.
Харилцах утас: 70110355
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 05.04.2010 |
Нийслэлийн Агаарын чанарын албанаас байгууллагын 2010 оны стратеги зорилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2010.04.06-ний өдөр “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
| Дэлгэрэнгүй... |
Зар
|
| 01.03.2010 |
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 21.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад
“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 / “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/ болон ХОМ1, ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
|
| Дэлгэрэнгүй... |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
|
| 11.01.2010 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд 2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу
|
| Дэлгэрэнгүй... |
Зарлал
|
| 07.01.2010 |
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу Холбоо барих утас: 320975
|
| Дэлгэрэнгүй... |
.
Санал асуулга
|
|
|