Газар эзэмших эрх олгох тухай
2013-06-17 14:21:11
А/607
2013 оны 06 сарын 17 өдөр                                              дугаар А/607                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 24-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан /18/ барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
 
1.1.  Эрчим хүчний яаманд Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 8, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт УС15 дулааны шинэ эх үүсвэрээс “Сүнжин гранд” зочид буудлын баруун хойд талын Е-866 дугаар ус дулаан дамжуулах төв хүртэл шинээр барих 3.5 км дулааны шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 4.9 га
 
1.2.  Эрчим хүчний яаманд Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт УС15 дулааны шинэ эх үүсвэрээс Амгалангийн ус дулаан дамжуулах төв хүртэл шинээр барих 0.89 км дулааны шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 1.25 га
 
1.3. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Цахилгааны дэд өртөөний барилгын газрын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу түр оршин суух түрээсийн орон сууцны урд талд байршуулан 0.006 га
 
1.4. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Цахилгааны хуваарилах байгууламжийн газрын зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт “Мон Оргил” ХХК-ийн баруун хойд талд байршуулан 0.0096 га
 
1.5. Ус сувгийн удирдах газарт Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт бохир усны Кёкшүзан салбарын ф300 шугамаас III коллектор хүртэл Дамдинсүрэнгийн гудамж, Сэлбэ голын далан дагуу шинээр баригдах бохир усны “Зүүн Сэлбэ” коллекторын шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 0.75 га 
 
1.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Конторын барилгын газрын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Шүүхийн барилгын баруун хойд талд байршуулан 0.2262 га
 
1.7. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 300 айлын түр оршин суух түрээсийн орон сууцны барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхон орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 0.16 га
 
1.8.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн цогцолбор барилгын газрын зориулалтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12 дугаар байрны хойд талд байршуулан 0.024 га
 
1.9. Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гранд повер” ХХК-ийн баруун талаас урагш 22-ын тээврийн товчоо хүртэл шинээр барих 1.0 км замд зориулан 0.9 га
 
1.10. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн давааны гэр хорооллын баруун урд талд байршуулан 0.8 га
 
1.11. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинатын баруун талд байршуулан 0.5 га
 
1.12. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул тосгонд, шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын зүүн хойд талд байршуулан 0.5 га
 
1.13. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гавьжийн шандын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 0.5 га
 
1.14. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороололд, 165 дугаар цэцэрлэгийн хойд талд байршуулан 0.5 га
 
1.15. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 0.5 га
 
1.16. Нийслэлийн Боловсролын газарт Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа, аж үйдвэрийн танхимын урд талд “Суруга Монгол” ХХК-ийн эдэлбэр газраас ХЕТ-ний дагуу байршуулан 1.5 га
 
1.17. Татварын Ерөнхий газарт Чингэлтэй дүүргийн Татварын албаны контор, ажилчдын орон сууцны барилгын газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 30а дугаар байрны баруун талд байршуулан 0.032 га
 
1.18. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Авто машины давхар гаражийн барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 30а дугаар байрны баруун талд байршуулан 0.0824 га
 
2.  Дээрх барилга байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавихыг Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэх, баригдсан барилга байгууламжийг зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэж, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2011 оны 819 дүгээр захирамжийн 1.2 дахь заалт, 2013 оны А/492 дугаар захирамжийн 1.21, 1.22 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
               БӨГӨӨД УЛААНБААТАР
               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ

09 03
2,606 хандалт
09 02
34,172 хандалт
09 01
31,350 хандалт